ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: АСЕМ-ыг угтаж тохижуулах гудамжууд

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 4 сарын 12
iKon.MN

Нийслэлийн Хот тохижилтын  газраас энэ зургаадугаар сарыг хүртэл нэр заасан 13 гудамж талбайг тохижуулах ажээ.

Энэ нь АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг угтахаас гадна Үндэсний их баяр наадмаас өмнө Улаанбаатар хотын гудамж талбайг тохижуулж, өнгө үзэмж оруулах зорилготой ажил юм.

Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргал энэ тухай “Тохижилтын ажлууд гуравдугаар сарын 10-наас хойш эхэлчихсэн явж байна. Газар шорооны бэлтгэл, суурь талбай бэлтгэх зэрэг ажлуудыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцаж, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр ажиллаж байна.

Ерөнхийдөө 13 гудамжны нэр бүхий хэсгүүдэд явган замыг шинэчлэх, гэрлийн шон тахийж муруйсныг тэгшлэх, өнгө үзэмжтэй болгох, будах ажлыг гэрэлтүүлэг хариуцсан компаниуд нь хийнэ. Товчоор бол орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дэмжлэгтэйгээр энэ ажлыг хийж байна.

Гудамны тохижилтын зургуудыг “Гудамж” төсөл болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газруудаас гаргасан. Энэ зургийн дагуу бид тохижилт, сэргээн засварлах ажлыг хийж байна” гэв.

Тохижилт, бүтээн байгуулалтын ажилд 2,500 гаруй хүн оролцож байгаа юм байна. Нийслэлийн Хот тохижилтын газраас гудамж тохижуулах төлөвлөгөөт хугацааг зургаадугаар сарын 1-н хүртэл 60 хоног гэж заажээ.

Тохижилт хийх 13 гудамжны нэрс:

  1. Энхтайваны өргөн чөлөө
  2. Их тойруугийн гудамж
  3. Чингисийн өргөн чөлөө
  4. Нийслэл хүрээ өргөн чөлөө
  5. Зайсангийн гудамж
  6. Наадамчдын зам
  7. Их сургуулийн гудамж
  8. Сүхбаатарын гудамж
  9. Олимпийн гудамж
  10. Их Монгол Улсын гудамж
  11. Гэндэнгийн гудамж
  12. Жамьян гүний гудамж
  13. Намяньжугийн гудамж-ийг иж бүрэн тохижуулахаар тохижилтын эскиз зургийг боловсруулж байна.

фото

ЖАМЪЯН ГҮНИЙ ГУДАМЖ-ны одоогийн харагдах байдал

 

 

ЖАМЪЯН ГҮНИЙ ГУДАМЖ-ны тохижилтын дараах байдал

 

 

ГЭНДЭНГИЙН ГУДАМЖ-ны одоогийн харагдах байдал

 

 

ГЭНДЭНГИЙН ГУДАМЖ-ны тохижилтын дараах байдал

 

 

ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ

 

 

ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ний одоогийн харагдах байдал 

 

 

ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ний тохижилтын дараах байдал 

 

 

ЗАЙСАНГИЙН ГУДАМЖ-ны одоогийн харагдах байдал

 

 

ЗАЙСАНГИЙН ГУДАМЖ-ны тохижилтын дараах байдал 

 

 

ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ