Өмнөд Солонгосын Сөүл хотод төвлөрдөг Nanobrick хэмээх стартап компани 2016 оны АСЕМ-ын чуулганд нано технологийн түншлэгч болж ажиллахаар шалгарсан тухай тус компаниас өчигдөр буюу Ням гарагт мэдээлжээ.
Уг компанийн “M-Tag” нэртэй технологи нь чуулганы оролцогчдод зориулсан бүх хоол хүнсний аюулгүй байдлыг хангахад ашиглагдах гэнэ.
Nanobrick компанийн CEO Жэймс Жүү “дэлхийн хэмжээний чуулга уулзалтад ашиглагдах албан ёсны технологиор шалгарсан нь нэр төрийн хэрэг” гээд “хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх орчин үеийн нано технологи нь АСЕМ-ыг аюулгүй зохион байгуулахад Монгол улсын засгийн газарт тусална гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Nanobrick компанийн технологи нь хуурамч бараа бүтээгдэхүүнийг таньж өнгөө хувиргах соронзон үзэгдэл дээр тулгуурлан ажилладаг гэнэ.
“M-Tag” технологийг Өмнөд Солонгосын засгийн газар, хувийн хэвшлийн дэмжлэгээр сүүлийн долоон жил хөгжүүлж ирсэн гэжээ.
Nanobrick компанийхан АСЕМ 2016-д оролцсоноор өөрийн технологио гадаад зах зээлд гаргах сайн туршлага болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!