Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭгээ та хэр сайн мэдэх вэ?

ikon.mn
2016 оны 3 сарын 24
Барилга.МН
Зураг зураг

Түгээмэл ашиглагддаг бүх цахилгаан хэрэгслээ standby буюу асаахад бэлэн /улаан гэрэлтэй нь байлгах/ 14 цаг тутамд 1кВт.цаг цахилгаан эрчим хүч гүйж байдаг аж. Тодруулбал, зурагтаа улаан гэрэлтэй унтраадаг бол цахилгааны төлбөрт сард дунджаар 3,000 төгрөг илүү төлнө. Монголд хамгийн түгээмэл ашиглагддаг ахуйн тоног төхөөрөмжийн цахилгааны хэрэглээний талаар мэдээлэл хүргэж байна.

Индүү 
кВт/ц: 2.2
Сарын хэрэглээ: 15 цаг
Сард гарах үнэ: 3,300 ₮

Суурин компьютер
кВт/ц: 0.09
Сарын хэрэглээ: 93 цаг
Сард гарах үнэ: 837 ₮

LCD телевиз
кВт/ц: 0,06
Сарын хэрэглээ: 248 цаг
Сард гарах үнэ: 1,488 ₮

Хөргөгч
кВт/ц: 0,054
Сарын хэрэглээ: 744 цаг
Сард гарах үнэ: 4,017 ₮

Угаалгын машин
кВт/ц: 1.2
Сарын хэрэглээ: 20 цаг 
Сард гарах үнэ: 2,400 ₮

 

Утас цэнэглэгч
кВт/ц: 0,02
Сарын хэрэглээ: 40 цаг
Сард гарах үнэ: 80 ₮

Цахилгаан зуух
кВт/ц: 1.7
Сарын хэрэглээ: 30 цаг
Сард гарах үнэ: 5,100 ₮

Тоос сорогч
кВт/ц: 1.6
Сарын хэрэглээ: 4 цаг
Сард гарах үнэ: 640 ₮

Ус буцалгагч
кВт/ц: 0,062
Сарын хэрэглээ: 248 цаг
Сард гарах үнэ: 1,537 ₮ 

Өдрийн гэрэл
кВт/ц: 0.2
Сарын хэрэглээ: 217 цаг
Сард гарах үнэ: 4,340 ₮

Нийт: 23,739  

 

Эрчим хүчний хэмнэлтийн зэрэглэл

Орчин үед техник технологи хөгжихийн хажуугаар түүн дээр эрчим хүч хэмнэлтийн зэрэглэлийг тэмдэглэх болсон. Тиймээс цахилгаанаар ажилладаг эд зүйл авахын өмнө энэхүү зэрэглэлийг сонирхож үзэхэд илүүдэхгүй.

Зэрэглэл нь A, B, C, D, E, F, G гэсэн байдалтай байна. Цахилгаан хамгийн их хэрэглэдэг нь “G” зэрэглэл, харин хамгийн хэмнэлттэй нь “А” эсвэл “А++” зэрэглэл байна. 


Эх сурвалж:  Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төв

Зураг