ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өсвөр үеийнхнээ үхэл рүү бүү түлхээч

Х.Монголхатан
2016 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт нэгэн охин есөн давхар барилгын дээврээс үсэрч амиа хорлохыг завдсан нь үр хүүхэдтэй хүн бүрийг айдаст автуулсан.

Охин сургуульд нь тарсан цуурхлаас болж амиа хорлохоор шийдсэн гэх. Азаар охиныг аварч чадсан ч хэн нэгнээс тусламж авалгүй хорвоог орхисон хүүхдүүдийн TOO жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь харамсалтай.

Хойд аавынхаа зодуур дарамтаас болж 10-хан настай хүү амиа хорлосон байдаг. Гэвч амиа хорлосон хүүхдүүд талийгаач хүү шиг бяцхан биедээ ахдам зовлон шаналлыг даахгүйдээ хорвоогоос явсангүй. 

12 настай хүү ядуу амьдралаасаа ичсэндээ аав ээжийгээ амьдын хагацалд унагажээ, харамсалтай. Харин дунд сургуулийн төгсөх ангийн дөрвөн охин нийлж архи уугаад, нэг нь ээжээсээ айсандаа есөн давхраас үсэрсэн тохиолдол ч бий. 

Мөн “Дурлал мандтугай” гэж хэлээд 17 настай охин өндрөөс үсэрсэн бол, 14-15 настай хоёр охин бүтэлгүй дурлалаасаа болж “Уучлаарай” гэсэн бичиг үлдээгээд хамтдаа хоолойгоо боомилсон байв. Энэ мэт бидний мэдэх, мэдэхгүй олон шалтгаанаар балчир үрс маань амьдралаас буцах боллоо.

Хүн болж төрнө гэдэг ширхэг зүүн дээр арвай будаа тогтоохтой ижил ховор хувь тохиол гэдэг. Гэтэл аав ээжийнхээ өврөөс гараагүй, амьдралд хөл тавьж амжаагүй хүүхдүүд яагаад амьдралаас уйдаж, амиа бүрэлгэнэ вэ.

Хүн болж төрнө гэдэг ширхэг зүүн дээр арвай будаа тогтоохтой ижил ховор хувь тохиол

Үүний шалтгааныг сэтгэл зүйчид өсвөр насныхны “хямрал” гэж тайлбарладаг. 10-аадхан настай хүүхдүүдээ хайр дурлалаас болж зовж шаналаад явааг нь эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй. Гэтэл “Энэ насанд бэлгийн бойжилт явагддагтай холбогдон эсрэг хүйстэндээ татагдаж эхэлснээр хайр дурлал үүсдэг” гэдгийг сэтгэл зүйчид анхааруулж байна.

Дэлхий дахинд амиа хорлох явдал нь өсвөр үеийнхний дунд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгааг НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирлын илгээлтэд дурдсан байдаг. 

Манай улсад ч амиа хорлолт хэдийнэ аюулын харанга дэлдээд эхэлснийг дээрх жишээнүүд, тоо баримтууд харуулна. 

Монголд 2015 онд бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэг 144 бүртгэгдсэнийг ЦЕГ-ын статистикаас харж болно. Амиа хорлоно гэдэг гэмт хэрэг юм.

Амиа хорлох нь сэтгэл зүй, хүрээлэн буй орчны болон нийгмийн гэсэн гурван хүчин зүйлээс үүсдэг. Сэтгэл зүйн хямрал, гутрал нь хүүхдийг амиа хорлоход хүргэдэг гол шалтгааны нэг. Харин хүүхдүүдийг сэтгэл зүйн хямрал, гутралд оруулдаг зүйлс нь гэр бүлийн амьдралын тогтворгүй байдал, шинэ өөрчлөлт, болон ойр дотнынхны харилцаа байдаг гэдгийг судлаачид хэлж байна. 

Учир нь амиа хорлож нас барсан хүүхдүүдийн 90 хувь нь гэр бүлийнхэн нь тэднийг ойлгодоггүй гэж боддог байсантай холбоотой байжээ.

Өчигдөрхөн л өөдөсхөн жаахан байсан хүүхдүүд өнөөдөр өсч томорч, тэр хэрээрээ асуудал дагуулах болсныг өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд ярина.

 “Хүү маань 15 настай. Үргэлж уур уцаартай байдаг болсон. Нөхөр бид хоёр ойлголцож чадахгүй байна. Бидэнтэй ярихгүй, харилцахгүй юм. Нэг л их “том хүн” болчихлоо гэж нэгэн ээж ярьж байв.

Харин энэ байдлыг сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатар тайлбарлахдаа “Энэ бол хувь хүний хөгжлийн жам гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй Хэдийгээр өөрсдийнх нь үеийн нийгэм, хүмүүжил өөр байсан ч бүгд шилжилтийн насыг дайрч гарсан байгаа. Одоо үед 11, 12 наснаас өсвөр нас эхэлж байна. Энэ насандаа хүүхэд өөрийн үзэл бодолтой, бие авч явах байдал нь төлөвшиж, өөрийн хүрээлэлтэй болсон байдаг. 

Гэвч энэ байдал нь эцэг эхийнх нь харилцаа хандлагатай зөрчилддөг. Эхчүүд хүүхдээ сонсохын оронд аав, ээж гэдэг утгаараа өөрийн үзэл бодлоо туйлын зөв гэж үзэн тулгах хандлага байдаг.

Өсвөр насныхан нийгэмд бие даах чадварын суурь тавигдаж, өөрийгөө илэрхийлэх нь нэмэгдэж, дасан зохицох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг дааврын ялгарал явагдаж гэдгийг сайн ойлгоорой гэж байв.

Одоогийн хүүхдүүд чөлөөт сэтгэлгээтэй, өөрийн үнэлэмж өндөр, тэмүүлэлтэй амбицтай болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ийм мундаг хүүхдүүд өсч байна гэдгийг эцэг эхчүүд мэдэхгүй сайн талаас нь илүү мууг нь харж, буруутгах байдал их байна. Тиймээс эцэг эхчүүд сэттэлгээний хайрцгаа өөрчлөхгүйгээр хүүхдээ ойлгож харьцаж чадахгүй. 

"Миний мэдэхээр л аав маань хүүхдүүдтэйгээ тоглож нааддаггүй хөндий хүйтэн зантай хүн байсан. Одоо ч хэвээрээ. Ээж минь хэдийгээр биднийг хайрлаж халамжилдаг ч би найз охидтойгоо ярьдаг шигээ дотно байж чаддаггүй. Хэцүү зүйл зүлй тохиолдох шантрах, гутрах үедээ найзууддаа л ярьдаг. Намайг тоохгүй байгаа юм шиг, би хэнд ч юм шиг мэдрэмж төрсөн үед би нэг биш удаа амиа хорлох тухай бодож байсан” гэж ахлах ангийн сурагч Б.Анхилмаа ярьсан юм.

Үнэхээр “Эцэг, эх болох амархан, харин эцэг, эх байх хэцүү” гэдэг. Харамсалтай нь өнөөгийн нийгэмд залуучууд эцэг эх байх урлагийг эзэмшихгүйгээр амьдралд хөл тавьж байна. Хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэхийн эхлэл нь харилцаж эхлэх юм. Хүүхэдтэйгээ бага наснаас нь ярилцаагүй, үзэл бодлыг нь сонсдоггүй, ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй эцэг эхчүүдэд илүү асуудал тулгарч байна.

Хүүхдийнхээ идэх хоол өмсөх хувцсыг бэлдэхээс илүү оюун санаа, сэтгэл зүрхний гүнд нэвтэрч, тэнд юу дугагдаж байгааг мэддэг болох нь өнөөгийн эцэг эхчүүдийн чухал үүрэг юм.

Хүүхдээ сэтгэлзүйн дархлаатай болгон хүмүүжүүлжчадсан цаггэнэ нийгмийн олон асуудал, төрөл бүрийн донтолтоос аварч чадна гэдгийг мэргэжлийн сэтгэл зүйчид сануулж байна. Өсвөр насны хүүхдийн хамгийн ойр дотно хүн бол найз нь байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ найз болох хэрэгтэй. Өсвөр насны синдромыг тойрч гарсан хүн байхгүй байх. Тиймээс хүүхдээ ойлгож мэдэрч, ухаарлын нүдээр хүүхдээ харж ойлго мэдэр.

Эцэст нь аз жаргалтай, элэг бүтэн гэр бүлд өссөн хүүхэд сэтгэлийн хаттай болж амьдралын нугачаанд нугардаггүй юм шүү гэдгийг Д.Эрдэнэбаатар эмч зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАРАМСАЛТАЙ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
neg [202.179.18.111] 2025/5/18
unher uhmeer uyuud bno pisda gci jinger ucnuun haraah bolgnd chin tewchij chdhqshde ydj oilgd bj chdhgu bol bitgii ingj bailda turuy ged en amidrld chin turtsimu
0 | 0 Хариулах
Amid uhdel [59.153.113.186] 2024/11/11
Eej aavuud bid nariig oilgood hmt baidguma ghd bty haraaj blda unndel muuhai bnshde archagu psda idr ghr tsaanaasaal uhmeer sngdjin tgd tgloomnd dontlo gd dairn tgloomnoos oor oilgdg ym bhgul bdgshd
0 | 0 Хариулах
Гуниг [59.153.114.108] 2024/8/30
Аав ээж минь сургууль дээрх асуудлыг минь мэддэг байсан бол их сайхан байхсан даанч тэд мэдхийг ч хүсэхгүй байх тэд миний нүдэнд үргэлж асуудлаас зугтаж байгаа мэт байдаг Аав минь архи уухаараа намайг чи ээж бид хоёрын хэнийг сонгох юм гэдэг би мэдээж дандаа загнуулж цохиулдаг ээжийгээ сонгон би зөөлөн сэтгэлтэй хүн аав бүхний дараа өөрөө харамсаж уйлдаг энэ бүхэн айрчаагүй хүний хийдэг зүйл намайг дандаа хараадаг байж боломгүй үгээр новшчин гэх зэргээр энэ бүхэн надад хүнд санагддаг Намайг эцэг хүнд баймаар гүй аймар үгээр хараасан чи надаас долоондон нөхөртөй болно гэж Энэ бүхэн надад юмар байгаа талаас нэг ч удаа харж байгаагүй байх 😭🗣 жич би эмэгтэй хүүхэд шүү эмэгтэй хүн ямар эмзэг билээ тийм биздээ 🥹😞☹️
0 | 0 Хариулах
Гуниг [59.153.114.108] 2024/8/30
(Энэ буруу байж болно гэхдээ энэ минь өөрийн бодол учраас хүндээр битгий тусгаарай ) Миний эгчийн хүүхэд их дураараа миний юманд битгий хүр гэх үед яадгийн гээд байдаг энэ нь миний уурыг маш их хүрэгдэг тэр өөрөө дороо 2 дүүтэй юм л даа тэгээд би тэднийд очиж бага нярай дүүгийн хардаг юм хаяаа чи дүүгээ хараач гэх үед битгий давраад бай гэдэг бас би заримдаа уур хүрээд загнихаар энэ ямар таны гэр юмуу миний гэр шүү гэдэг бас намайг хаяаадааа хараадаг энэ болгоныг нь би тэвчдэг яагаад гэвэл тэр миний төрсөн дүүгээс өөрцгүй шүү дээ (би өөрийгөө сэтгэлтэй боддог болхоор энэ сэтгэгдлийг бичлээ) би чамаас өшөөгөө авандаа гэж боддог гэхдээ би дараан мартсан байдаг тэгээд дараан бас ээждээ үнэнийг нь хэлэхэд тодоггүй тэгээд яадаг юм чиний дүү юм байгаа биздээ гэх үед би уйлчихдаг . Хамаатнууд минь намайг айж сандрах зүйлгүй гэж боддог тэдний өмнө би жүжиг тайвдаг өөрийн бүх асуудлаа нуудаг энэ бүхнийг минь ээж аав ойлгохгүй байх
0 | 0 Хариулах
Гуниг [59.153.114.108] 2024/8/30
Би маш имзэг хүнлдээ загнихаар уйлчдаг үг даадаггүй тийм хүн дандаа юмаа гээнэ бас болоогүй дандаа бүтэхгүй юм хийн асуудал тарин дандаа буруу ярина намайг ийм хүн гэдгийг ээж аав минь хоёуулаа мэдсээр байжиж дандаа намайг загнидаг зоддог надад аав ээж тэйгээ өнгрүүлсэн зөндөө гоё дурсамж байгаач энэ бүх зүйл түр зуурийх байдаг Юу хийхээ хүртэл заалгадаг Өглөө хичээл минь эрт ордоглдоо тэгээд би өдөр идэх юм ойр зуурын авхаар 10000 мянгаас дээш үнтэй болчдог тэгээд хичээлэээ тараад гэртээ очихооор өлсөж үхэхгээд байгаа гэдэг , мэдээж өлсөн сургууль дээр 9:30 минутын турш нэгч юм идэхгүй байвал хэн ч өлсөн биздээ . Ээж минь намайг тур тур гээд байдаг би нээх аймар махлаг биш энгийн л хүнтэй адил хэвийн жинтэй . Ээж минь намайг ерөн бододгүй юм шиг санагддаг би тэрийг авий гэх үед яах гээд байгаан гэчхээд айлын хүүхдэд авж өгдөг .
0 | 1 Хариулах
Hvn [66.181.179.102] 2024/8/12
Ene medeelel rvv orj unshsan shaltgaan ni ene medeeleltei adilhan.
0 | 0 Хариулах
Xencbish [139.5.218.91] 2024/7/16
Bvgd l oilgdgu ymdo...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.186] 2024/1/21
Gxde etsg excud tanr bs oilgx xrgte odo uyin niigm xuucin uyin niigmtga uurten catsu xuuxdte uur3 xuuxddte xaritsulxr naa xuuxdcn unhr l xtsu bnshte ter talas bs bodx xrgte oilgd yriltsd tewrd ugh hrgte uswur nasnd tewrlt yriltsx xun ilu bdgym etsg excud tanry uy mne uy gehgugr tanry uy ondo shu de?? Ylggu gd l oilgxq bi bolq xuuxdig sn oilgx xrgte ygd gwl naad huhdudcn baga nasns tom bolh nas bolhr hund xtsu uyig unhr ih tuuldgyma tanr bs oilgx xrgtesht ali bolx xuxddtega yriltsj nzshgn xandj xmt toglx xrgte bi enig sn oilgsooo mna eej aaw c tegdg bsn xuucn oilgxq ym l bolul xaritsull odo bolhr yriltssns bolj uuur blsn mna aaw xuxddtega udr bur tglj bdg bolsn tgd mne sonirhlyg hurtl sn mddg bolsn aaw bi tgcy ingcy gehd mne ohiny uurihn durshd yamaar bn mne ohin geh jisheny yrilttsny xucind iim zuil bolsndo uiladc xmaq xooloicn zangirsnc xmq eej aawda xelj erthn arg xemje awc yriltsx xrgte uasa uswr nasnd xnc oilgxq xooloi zngirc tesxyn aldd nulims dusaxd uasa xnc xjud bdguma 😶😶😶
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.186] 2024/1/21
Uswr nasny bidcn uursdiguc oilghgq bxd yun ter tanr etsg excudig oilgx manate?😶
0 | 0 Хариулах
Зочин [117.111.2.15] 2023/12/13
Hun bur oor shde uneheer hetsuu uyde hetsu ghd uurigchn hairlaj bsn humusig bas bodoh heregte
0 | 0 Хариулах
idk [66.181.183.104] 2022/11/6
Gaduurxulj zaginuulna zemluulj zoduulj horiulah haraalgulx tsuurxl bugdnten zlxjn
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.186] 2024/1/21
Ygayggg
0 | 0 Хариулах
Anxiety 666 [124.158.96.235] 2021/10/15
Fuck you
0 | 4 Хариулах
Anxiety 666 [124.158.96.235] 2021/10/15
Gehdee ugasa terte tergu uhhes hoish heze bh ni tiim hamatai ch bishde udaan amidrahin yuni tiim saihn bolchd uhehgu tevched bgd baidg bna sonin nass ert uhvel arai jaahan zovno kss haishiin zovoh durtai blhoro guriiged amidral bdin bhtai gajig ym zssss... tertei tergu uhhes hoish ooriihooroo cholootoi amidarj bgd tsag ni bolhor hussen husegu uhhim chine amia horolho bolilo teglech manai crush nada sn gsim chine hehe ooo neerei hudla ingsnuude ... 🙂 🏳️‍🌈✨Little stupid bitch ✨🏳️‍🌈 fuck you🧠
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.186] 2024/1/21
Tgd crushcn cmd sn bn gd gaixuld bgmu erqmu naad drsn hel ama bodc jxynbejj
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.167] 2020/4/22
bi yg odoo uxmeer sanagdaj bn mni setgel sanaa unheer togtvorgui bga gdge bi uuruu medej bn bi l bxgui bolcixwol ene amidral sxn bolox ymshg sangdaj bn bi ucigdur em xetruulj uusan txde uxsengui uxsen bol unxeer amar baix bailaa bi odoo uilj bn bi zugeer l uxex medremjiig awmaar bn
13 | 0 Хариулах
Зочин [66.181.161.186] 2024/1/21
Bolqshu bid dawall garx xrgte 💪💪💪💪 tewcrte mundg bgre 💪💘
0 | 0 Хариулах
Зочин [27.123.212.137] 2018/1/3
Миний нүүр гэнт маш их батга соривтой болцон би одоо хүны нүүр хархаасай ч ичжын үргэлж битү маскатай явдаг манай гэрыхан ийм нүүртэй байх ямар байдгыг мэдэдгүй миний нүүрэн анхаарал тавьдгүп би үхы гж өчнөөн шийдсэн тхдэ цагаа тулхаар чададгүй ээж аавуудад хэлхэл хүүхдынха гоо сайханд анхааралда би тэрнээсэй болж хүн амьтанд тоогдодгүй одоо үед царай хардаг болцон шүүдэ :sob::sob:
1 | 0 Хариулах
зочин [182.160.37.7] 2016/3/20
Хүүхэдтэыгээ найз юм шиг харьцаж бай
2 | 0 Хариулах
Zochin [66.87.65.135] 2016/3/18
Aav nadad hairgui ium shig sanagdaad bdag bsan eej aaviin tald orood namaig zodood bh ium daa gej gomdono ... bi uhchuul ene 2 temdegleh bolov uu uilah bolov uu gej dandaa boddog blaa ...
8 | 2 Хариулах
Зочин [59.153.114.26] 2016/3/18
Үхье гээд л үхчихгүй шүү дээ. Тухайн хүүхдийн хувьд энэ бүх асуудлаас ангижрах цор ганц гарц нь амиа егүүтгэх л гэж үзэж байгаагаас болж байна шд. Эцэг эх, анги даасан багш, нийгмийн ажилтан энэ асуудалд одоо хариуцлага хүлээдэг болмоор байна шд ээ. Нэг л их гэмгүй амьтад. Би хувьдаа ийм асуудалтай тулгарч л явсан. Архичин хойд эцэг, хувиа хичээсэн эх, санхүүгийн байдал зэргээс болж өсвөр үедээ ийм алхамыг сонгох нэг бус удаагийн сонголттой нүүр тулж л байсан. Харин сайн хамаатнууд, ангийн найзуудын дунд элдэв асуудалтай тулгардаггүй байсан тулдаа л давсан. Гэтэл тийм биш өчнөөн хүүхдүүд байна шд. Гэтэл очдог бүх газрууд нь дарамтаар дүүрчихээр ийм эмзэг насны хүүхдүүдийн хувьд бол хэцүү шд. Өсвөр үе гэдэг том хүн биш жаахан хүүхэд ч биш. Хүүхдэд гар нүүрээ, шүдээ угаах, хувцсаа өмсөх, хоол идэх гэх мэт анхдагч зүйлсийг заадаг бол өсвөр хүүхдэд амьдралд хэрхэн амьдрахыг заадаг. Гэтэл ихэнх эцэг эхчүүд тэгээд сургуульд нь хаяад л болчихдог. Сайн үүрнээс шувуу хүчтэй далавчтай болдог.
8 | 5 Хариулах
Зочин [202.131.7.34] 2016/3/18
Ер нь хөдөө явий дөө. Амар сайхан орчин
2 | 1 Хариулах
Зочин [202.179.24.245] 2016/3/18
эцэг эх нь бодит үнэнг сайн ялгаж зааж өгөөгүйгээс тэд ийм хямдхан алхам хийж байгаа юм.миний хүү мундаг хөөрхөн сайхан гэж худлаа магтаж цаасан малгай өмсгөснөөс тэд ийм хувиа хичээсэн алхам сонгодог. хойд эцгийн тал дээр ээж иь наагаад тавьцан биш салаад л явхад болно шүү дээ.
0 | 0 Хариулах
хүүе [103.57.93.18] 2016/3/18
Амьдралыг гүэмөн амархнаар харж байнаа чи!!!
8 | 0 Хариулах
Hvn [66.181.179.102] 2024/8/12
Hutsaad baigaa mal ve chi
0 | 0 Хариулах
. [139.5.217.144] 2024/10/3
Цаасан малгай нь заримдаа баяр баясал ч өгч болно. Хувиа хичээснээс болж бүх хүүхдүүд амиа хорлоогүй л бх.???
0 | 0 Хариулах