ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

О.Алтангэрэл: С.Ганбаатарыг ХҮН намын даргаас огцруулаагүй

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 3 сарын 2
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:25 2016/03/02

Тэгвэл уг асуудлаар ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн О.Алтангэрэлээс тодруулга авахад доорх тайлбарыг өглөө.

ХҮН намын даргын асуудлыг Намын төв хорооны хурлаар шийддэг. Маргааш буюу 2016.03.03-нд ХҮН намын Төв хорооны хурал болно. Хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг албан ёсоор хэлэлцэж шийдвэрээ гаргана.

Илт ирц хүрэхгүй байдлаар хурал зохион байгуулж, хууль бус шийдвэр гаргасанд намын олон мянган гишүүдийн өмнөөс харамсаж байна.

10:35 2016/03/02

ХҮН намын даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар сонгогдоод байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд хурлаараа С.Ганбаатарыг огцруулсан тухай тус намын Удирдах зөвлөлийн гигүүн Ө.Мөнхбат мэдээллээ. 

Харин уг хурлаар дэд дарга Б.Найдалааг ХҮН намын даргаар томилжээ. 

Б.Найдалаа гэж хэн бэ?

Б.Найдалаа нь СЭЗДС-д Эдийн засгийн онолын багш, Анод банк болон Хаан банкинд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, MCS групп, Юнител ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал, MCS Холдинг ХХК Хөрөнгө оруулалтын ахлах менежер, МЭЗФ-ийн Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан юм. 

ХҮН-ын дарга С.Ганбаатарын тухай хэвлэлийн бага хурал 11.00 цагаас эхэлнэ. Энэ тухай бид шуурхай мэдээлэх болно. 