1869 оны гуравдугаар сарын 1-нд Оросын их эрдэмтэн Дмитрий Менделеев химийн элементүүдийн үелэх системийг бүтээжээ.
Домог яриагаар уг хүснэгтийг Дмитрий Иванович Менделеев зүүдэндээ нээгээд сэрмэгцээ цаасан дээр буулгасан гэдэг. Энэ яриа эрдэмтнийг амьд сэрүүн ахуйд гарсан бөгөөд Менделеев өөрөө сонсоод “би үүнийг хийх гэж хориод жил ажилласан, тэгэхэд та нар суугаад л бүтээчихсэн юм шиг ярих…” хэмээн хэлж байжээ.
Үнэндээ үелэх системийг бүтээхэд эрдэмтэн маань олон жилийг зарцуулсан байдаг. Бүр 1854 онд дөнгөж 20 настай, Одессын гимназийн багш байхдаа Менделеев уг бүтээл дээр ажиллах эхэлжээ.
Ингээд тэр амьдралынхаа үлдсэн хугацаанд, 1857 онд Санкт Петрбургийн Их сургуулийн Химийн тэнхмийн багш болоод, 1859-1861 онд Германд ажилласан судлаачдын багт орохдоо ч үргэлжлүүлэн ажилласаар байв.
Эцэст нь Менделеевийн үелэх систем “Опыт системы элементов, основанной на их атомном весе и химическом сходстве” нэртэйгээр 1869 оны гуравдугаар сарын 1-нд бичигдэж дууссан юм.
Долоо хоногийн дараа түүний гар бичмэлийг Санкт Петрбургт Оросын Химийн Нийгэмлэгийн хурал дээр уншиж танилцсаны дараа “Оросын Химийн Нийгэмлэгийн сэтгүүлд” нийтлэгджээ.
Дараа нь Европын шинжлэх ухааны сэтгүүлд герман хэлээр нийтлэгдэв.
Арван есдүгээр зууны Европын олон эрдэмтэд бүтээх гээд чадаагүй энэхүү системийг ийнхүү Сибирьт төрсөн Орос эрдэмтэн бүтээж чадсан түүхтэй. Тэр зөвхөн тухайн үед мэдэгдэж байсан элементүүдийг томьёолоод зогсохгүй, тухайн үед мэдэгдээгүй байсан, ирээдүйд нээгдэх элементүүдийг урьдчилан таамаглах боломж олгож байсан юм.
Эх сурвалж: Русская Планета
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!