Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Алтан Мужийн дайчдын агуу замналын статистикууд

SPS телевиз
2016 оны 2 сарын 24
SPS
Зураг зураг

Голден Стэйт Варриорс нэгэн гайхалтай амжилтыг тогтоогоод байгаа билээ. Тэд хамгийн хурдан 50 хожилд хүрсэн багаар нэрлэгдээд байгаа бөгөөд Чикаго Булссын амжилтыг эвдэх өндөр магадлалтай багаар мөн нэрлэгдээд байгаа.

 

Тэгвэл тэдний 50 хожилд хүрэхэд эсрэг багаа яаж хожсон талаарх статистик мэдээллийг хүргэж байна. Тэд 50 хожлынхоо 32-т нь эсрэг багаа 2 оронтой тооноос дээш тоогоор хожжээ. Мөн 26 аялан тоглолтод хожил байгуулж 25-д нь 50 хувиас дээш амжилттай багийг хожсон байна.

 

50 хожлын 15-т нь Стэфэн Көрри 4-р үе дээр тоглоогүй бөгөөд 2 тоглолт дараалан хожигдол хүлээгээгүй байна. Хамгийн онцлох зүйл нь тэд 15-аас дээш оноогоор хожигдож байсан 3 тоглолтондоо хожил байгуулсан байна.

Хэдий залуу бүрэлдэхүүнтэй ч сэтгэл зүй ямар сайтай байгаа нь харагдаж байна. Тэд одоогоор бүх багуудыг тэргүүлж байгаа бөгөөд Бразил легионер Андерсон Варэжаог эгнээндээ нэгтгээд байгаа билээ.

Зураг