Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Маршал таун, Ривер гарден орчимд нийслэлийн хөрөнгөөр барьж буй 960 хүүхдийн сургууль ирэх онд ашиглалтад орно

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун, Ривер гарден орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургууль барьж эхэлжээ.

Тус хороонд харьяалагдах Маршал таун, Ривер гарден, Скай гарден, Модунтаун хотхон орчимд ямар ч улсын сургуульгүй байна.

Сургуулийн хоёрдугаар давхар хүртэлх ажлыг барилгын улирал дуусах буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хийхээр төлөвлөжээ.

НЗД-ын орлогчийн зүгээс "Ирэх онд сургуулийн барилга ашиглалтад орно. Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх тендерт “Гурванбулаг Сод” ХХК шалгарч, ажлаа эхлүүлж байна" гэв.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС