ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дорлигжав: Хилийн хамгаалалт муудаж, хар тамхи, хууль бус наймаа ихсэж байна

Г.Номин, iKon.mn
2015 оны 10 сарын 26
www.ikon.mn
Зураг зураг

Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байгаа юм. Уг хуулийн төслийн талаар өнөөдөр Хуульзүйн сайд Д.Дорлигжав мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хилийн шалган нэвтрүүлэх алба 80, 90 жилийн турш Хилийн цэрэгт харьяалагдаж ирсэн. Жил хагасын өмнө Боомтын тухай хууль гарч, Хилийн цэрэгт байсан шалган нэвтрүүлэх албыг Харьяатын албанд шилжүүлсэн. Гэсэн ч шалган нэвтрүүлэх албыг буцаагаад Хилийн цэрэгт шилжүүлэх шаардлагатай болоод байна. 

Хилийн шалган гэхээр манайхан дутуу, буруу ойлголттой байдаг. Шалган нэвтрүүлэх  албаны үүрэг хүмүүсийн бичиг баримт шалгаж, тамга дарахаар хязгаарлагддаггүй. Шалган нэвтрүүлэх алба хяналтын үүрэг гүйцэтгэдэг. Хилээр гарч орж байгаа бүх тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг, нэгжлэг хийдэг. Галт тэрэг, автомашины энд тэнд, доор дээр нь нуусан элдэв хууль бус зүйлсийг хилийн шалган нэвтрүүлэх албаныхан л илрүүлдэг.

Шалган нэвтрүүлэх албыг буцаагаад Хилийн цэрэгт шилжүүлэх шаардлагатай болоод байна. 

Цаашилбал хөрш орнуудтай хилийн маргаан гарвал цаад байгууллагуудтай уулзаж хэлэлцдэг. Хоёр хөрштэй байгуулсан хилийн хяналтын хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлсөн байгууллага нь Хилийн цэрэг байдаг. Асуудал гарахад хоёр хөршийн зүгээс Хилийн цэрэгт ханддаг ч Хилийн цэрэг тухайн асуудлыг хамаарахаа больсон учраас харилцаа тасалдаад байна. 

Харьяатын алба шалган нэвтрүүлэх ажлын хүрээнд бичиг баримтад тамга тэмдэг дарахаас өөр бусад үйл ажиллагааг явуулж чадахгүй байна. Хилээр гарч байгаа техник машиныг шалгаж чадахгүй байгаагаас хилийн хамгаалалт муудаж, зөрчил нэмэгдэж, хар тамхи, хууль бус наймаа ихсээд байгаа юм. Тиймээс шалган нэвтрүүлэх албыг буцаан Хилийн цэрэг рүү авахаас өөр арга алга байна. Хариуцсан сайдын хувьд ийм асуудлыг хараад зүгээр сууж чадахгүй. Энэ хоёр байгууллага хоёулаа манай харьяа байгууллага. Тийм болохоор нэгнээс нь булааж нэгэнд нь өглөө гэж хардах юм байхгүй. 

Одоогийн байдлаар Харьяатын албаны 20 гаруй хүн жирэмсний амралтаа авсан байдалтай, үлдсэн албан хаагчид нь ээлжгүй ажиллаж байгаа. Шалган нэвтрүүлэх албыг Хилийн цэрэг рүү шилжүүлэхэд 400 гаруй ажилтан, албан хаагч буцаад Хилийн цэрэгт очихоос өөр шилжилт хөдөлгөөн явагдахгүй.

Мөн Хилийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хилийн бүсэд бизнес эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, барилга байгууламж барих асуудал нь их түвэгтэй байдаг. Тиймээс дээрх асуудлууд дээр зөвшөөрөл авахдаа Хилийн цэрэгт ханддагийг болиулж зөвхөн бүртгүүлдэг болгохоор нэмэлт өөрчлөлт оруулж байгаа.

Түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хилийн зөрчил, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 километрээс илүүгүй байхаар тогтоохоор тусгасан. Одоогийн хуулиар хилийн хяналтын бүс 100 км, хилийн шалгах бүс 20 км байгаа.

УИХ-аар хуулийг хэлэлцэхийг дэмжсэн учраас Хуульзүйн байнгын хороо руу шилжээд байна" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.119.36] 2016/12/1
Дорлигжав сайд зөв ярьж байна ...
1 | 0 Хариулах
bb [124.158.74.171] 2016/12/1
хилийн бүс,зурвасыг хэвээр нь үлдээх хэрэгтэй. Оросууд өнөөдөр хилийн бүс,зурвасаа өөрчилөөгүй байгаа биз дээ.Энэ үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал шүү.
1 | 0 Хариулах
сэдэр [202.179.31.94] 2016/4/20
Хилийн цэрэгт байх ёстой нэг албыг 2 байгууллага хийж байна хайран төсөв хөрөнгө данхагар бүтэц харьяатыг татан буулга эсвэл хилийн цэргийг...... өөр сонголт байхгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.94] 2016/4/20
Энэ алдааг засах ёстой хилийн цэрэгт хилийн шалган байх ёстой харьяатынхан гэж чадваргүй боловсролгүй юумнүүд үндэсний аюулгүй байдалд сэрэг зүйл олон хийнэ дээ наадуул чинь
0 | 0 Хариулах
zochin [203.91.117.4] 2015/11/3
dorligjav saidiig demjij bna zub yrij zub yum hj bna
0 | 0 Хариулах
zochin [203.91.117.4] 2015/11/3
zurchil ch ih garj bna humuus ni ch gsen hainga zadgai sul bolson bna lee hil dr ochihd mongol uls bol mongolooroo l bh estoi gadnaas irsen humuus haraad ch gsen hil dr hdn har hubtsastai [хориотой үг] muutai zagnasan orilsn humuus butsaaj hild n uguvul taarna
0 | 0 Хариулах
hhh [203.91.117.4] 2015/11/3
butsaaj hiliin tseregt shalgan nevtruuleh albiig uguh ni mashi zub shu said zub yum yrij bna bi ch gsen irgenii hariyalald ajildag hun uneheer hun huch muu bgaa shalgagch ni hureltsahgui shtap darah ch hungui gazrluugaa yrij shalgagch uguuch gd l tgd tur uur boomts neg shalgagch ubuulah jisheetee ehenh ni huuhenuud tgd ehenh jiremsni amraltta bgaa er ni butsaaj bgaa bgaa yumg bh bh gazar ni ugsun ni dr hiliin shalgan nevtruuleh alba gib ni ch gsen tusdaa bsan zub
0 | 0 Хариулах
zoloo [59.153.113.47] 2015/10/29
engiin bolsonoos hoish zorchil ih garch bga bi hiliin tseregt bj bgd haryatad orood ajillaj bna denduu nazgaa bolson hun huch hureltsehgui ihenh ni huuhnuud hoorondoo hereldeed jiremsen bolood yvtsgaasan bolj bga ym gants shirhegch alga hiliin tseregt ogvol amar bna manaihan ch gsn bugd butssan zov ym bna gj bodoj bga ene chin uls ornii undesnii ayulgui baidal shu de butsaad tsergiin bolhoos bitgii ai humuusee haritslagtai sxn baiguulag shu hiliin tserge gdg chin ner hundtei eh orniihoo torgon hil mongol ulsiin haldashgui darhan baidliig hangaj bdg achtai tustai baiguulag yma mandan badrag
1 | 0 Хариулах
Bolie [103.20.152.50] 2015/10/28
Ter 400gad alban haagchid odoo urwagchid nertei hiliin tsergiin zanaasand bgaa. Odoo hiliin tseregt orj ali muuga uzsnees zah der ochij tereg tursn n der...
0 | 0 Хариулах
Unen ug [103.20.152.50] 2015/10/28
Huuchin shalgan hiliin tseregt baihd huuli bl zugeer l guuli todii bsn sh dee. Hurandaagiin tushaalaar l buh zuil yawgddag bsn bzde. Hurandaad bl huulid niitsj bn uu huuli zorchij bn uu padgui. Bid nar tolgoigo tasduulhguin tuld tushaaliig n ug duugui bieluuldeg blaa. Hurandaagiin tushaal huulias deeguur tawigddag ter tsewuun tsag dahin aisui.
0 | 0 Хариулах
Unen ug [103.20.152.50] 2015/10/28
End ashig sonirholiin 2 asuudal bga.. 1. 2016 onii songuuld hiliin tseregiin hiit alban haagdaar ooriin konpiig daruulh gesen tohiroltsoohiigdsn. 2. Hiliin tsergiin darga nariin hiliin boomtod ooriin noloolloo togtooj oorsdiinhoo humuusiig boomt der tawij huuli bus zuils hiij mongo hiih.
0 | 0 Хариулах
Зочин [185.64.197.28] 2015/10/27
Hil,mal,hel 3 taigaa hen bayan bilee.Mongoldoo hairtai hun bur Dorligjabin zub gej helne
0 | 0 Хариулах
bold [202.21.120.156] 2015/10/27
ene aldaag zasah estoi.munhiin hursh china russia nar maani munl hiliin shalgan nebtruuleh alba ni hil hamgaalah gazariinhaa hariyand baidag yum.usa huuliig mongol hursund buulgah gesen gadniihnii oroldlogo shuu dee.Gadniihniig shutej USA-d iim baidag geedl l soliorood baisan. Ene chini Mongol .Mash hurdan asuudliig shiideh heregtei
0 | 0 Хариулах
Нямаа [202.21.106.165] 2015/10/27
Алтанхуягийн Засгийн газрын үед гаргасан олон буруу шийдвэрийн нэг нь ХХЕГ-аас ШНА-ыг салгасан яюдал. Тээврийн хэрэгслийн шалгалт үнэндээ их муудсан. Одоо нэг зөв гольдрольдоо орох нь. Дэмжиж байна
0 | 0 Хариулах
zochin [27.123.214.106] 2015/10/27
Huil zuin said ajilaa medexgvi bnashdee xuuli bus baraag gaali meregjiliin hyanaltiin baiguulaga vzej shalganashdee mongold bga gadaaduudiig xen xaraa xyanaltand bailgax yum gadaadad bga mongolchuudiig hen araas n hootsoldoh yum hiliin tsereg araas n hootsoldoj chadaxgvishdee ene 500 hvnii amidarlaar togloj bnaduu
1 | 2 Хариулах
Зочин [122.201.22.36] 2015/10/27
Доорлигжав зайлж далд орвол таарна. Цагдаа Тахар ИХШХЕГ нээд бүх байгууллагаар тоглолоо ш дээ. Бүгд л шинэчлэлдээ дасан зохицож байсан. Одоо бүгдийг нь баллуурдлаа. Одоо ИХШХЕГ-ын 500 хүний амьдралаар дахиад тоглох гэж байна. Илжиг модон худрагандаа дуртай гэдэг шиг л хүн юм даа.Огцоруулбал таарна.
0 | 3 Хариулах
Zochin [109.188.126.29] 2015/10/27
xarinch vndesnii ayulgvi baidlig xangah, huuli sahiulhad uchraad baisan xvndrelvvdig arilgah gj bna, bvgd baisan baisan gazraa l ochih gj bn, ta shine bvtetsser gaagvi alban tushaald ochson bololtoi. Huwi xvni bish uls eh orni ayulgvi bdal yrigdaj bn
2 | 0 Хариулах
zochin [112.72.11.101] 2015/10/26
Said mash zuv yarij bna. Ingesneer hil hamgaalalt hyanalttai bolj 2 hursh orontoigoo shalgani talaar CH heleltsehed amar hyalbar BH bno
2 | 0 Хариулах
Зочин [103.10.23.97] 2015/10/26
Yadaj humuusiig bodit unen medeelleer hangaachdee humuusiin amidral ed nart togloom yum bnldaa
0 | 1 Хариулах
Зочин [103.10.23.97] 2015/10/26
Hun hucheer dutaad baigaa yum bhgvi uil ajillagaagaa heviin yuvuulj bgashdee chig vvrgee medetsgeegeechee baraa material hinaltiig gaali hiineshdee odoo ajillaj bga humuusn ihenhn hiliin tsergiin ajiltnuudshdee
1 | 0 Хариулах
зочин [122.201.22.36] 2015/10/27
Энд бас мэргэжлийн хяналт гэдэг байгууллагын талаар огт ярихгүй юм.
0 | 0 Хариулах
zochin [203.91.117.4] 2015/10/26
zub yrij bnaa said zurchil ih garj hyanalt ih sularsan gibiin shalgagch nar ehenh ni emegtei tgd jirsnii amralta absan ni unen shd hun huchgui tgd ch bichig barimt viZee gehees iluu horigloson bolon hyazgaaralsan baraa orj garj bgaag hyanahgui yum aldaad bgaa irgenii hariyatiihan tmees hil hamgaalah bguullagad uguh ni mash zub shuu
0 | 2 Хариулах
Зочин [124.158.74.139] 2015/10/26
Хэзээ сайн байсын уулаасаа л хэсэг бүлэг хэдхэн хүний л бизнес биз дээ. Ярихаараа л ардчилал энэ тэр яриад Монголд болж бүтэж байгаа юм байна уу. Путинг хүн бүр харааж энэ тэр болж байсан бол хэдхэн жилийн дотор гадаад харилцаа санхүү энэ тэр дор орцон байсан Орос улсын нэр төр ямар болов. Гэтэл манай улс орны байгаа байдлыг хараад өөрсдийхөө хэр чадваргүй арчаагүй юмнууд болохоо харах хэрэгтэй ш дээ.
4 | 0 Хариулах