Шанхайн Фудан Их сургуулийн судлаачид гэрлийн чийдэн ашиглан хэт өндөр хурдны утасгүй сүлжээ үүсгэх туршилт хийсэн байна.
Li-Fi гэгдэж байгаа энэ шинэ технологи нь радио долгионы оронд гэрлийн долгионыг ашиглан одоогийн WiFi сүлжээнээс 10 дахин хурдан дата дамжуулах чадалтай юм.
Хэрвээ энэ технологийг амьдралд нэвтрүүлбэл радио долгионы лицензийн асуудал, олон радио сигнал давхардаж чадлыг сарниулдаг зэрэг олон асуудал шийдэгдэх юм. Өрөөндөө асах гэрлийг л ашиглах тул давхардах асуудал үүсэхгүй нь тодорхой.
Ажиллах зарчим нь энгийн. Гэрлийн чийдэн секундэд олон мянган удаа анивчдаг. Хүний нүд энэ хурдыг мэдэрдэггүй. Энэ анивчилтаар датаг кодлон дамжуулах арга юм.
Дутагдалтай тал нь гэрэл гэдэг утгаараа хананд шууд хаагдаж хязгаарлагддаг. Тиймээс уламжлалт WiFi технологийг бүрэн солихгүй, зөв газраа зөв хэрэглээнд орон зайгаа хадгалсаар байх нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|