Төрийн албан хаагчидын тэр дундаа эмч, багш нарын цалинг нэмэхэд төр дангаараа шийдвэр гаргаж, дураараа зарлах ёсгүй хэмээн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ж.Батзориг өнөөдөр хийсэн хурлынхаа үеэр мэдэгдлээ.
2014 онд цалин, тэтгэвэр нэмэх асуудлаар МҮЭ-ийн холбооноос гурван талт хэлэлцээр эхлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд нэлээд уджээ. Гэтэл ямар ч хариу өгөөгүй байж цалин нэмэх талаар ярьж байгааг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбоод эсэргүүцэж байгаа аж.
Түүнчлэн тэд цалин, тэтгэвэр нэмбэл өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг гэсэн ойлголтыг ард иргэд өгч, буруу мэдээллээр толгойг нь угааж байна хэмээн Засгийн газрыг буруутгав.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2012 оны жилийн эцэст инфляцийн түвшин 14 хувь, 2013 оны есдүгээр сарын байдлаар 8.2 хувь буюу нийт инфляцийн түвшин 23.3 хувьтай байгаа аж. Мөн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 12.3 хувь, энэ оны эхний хагас жилд 11.3 хувийн өсөлттэй байгаа учраас энэ бүхнийг анхаарч үзэн цалин нэмэх асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэж ҮЭ-ийнхэн үзэж байлаа.
Тиймээс Засгийн газар цалин нэмэх асуудлаар гурван талт хэлэлцээрээ даруй эхлүүлэх хэрэгтэй байгааг ч хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|