“Нарантуул” худалдааны төвийн хүнсний павилон шатсанаас хойш 55 хоног өнгөрч байгаа бөгөөд 800 орчим түрээслэгчид ажлын байргүй болсон.
Үүнтэй холбогдуулан тус захын түрээслэгчидийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчидэд мэдээлэл хийлээ.
Тэд “Хохирол барагдуулах асуудлыг нэн тэргүүнд тавихаасаа илүүтэй ажлын байраа хурдхан сэргээн барих нь бидний хувьд чухал байна” гэсэн.
Түүнчлэн сүүлчийн хэдэн хоног хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр галын шалтгааныг тогтоосон талаар мэдээлж байгаа нь ташаа бөгөөд галын дүгнэлт огтхон ч гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээн түрээслэгч Д.Цамбажав хэллээ.
С.Эрдэнэцэцэг: Захын удирдлагын зүгээс ч анхаарал тавьдаг байсныг хэлэх хэрэгтэй.
Түүнчлэн хүнсний павилонд үйлчилгээ эрхэлдэг байсан 25 цайны газрыг төлөөлж ирсэн С.Эрдэнэцэцэг “Нарантуул захын хүнсний хэсгийг нэг муу бор овоохой шиг юм байсан мэтээр хэвлэл мэдээллээр ярьж байна.
480 орчим түрээслэгчидтэй маш том зах зээл тэнд байсан. Захын удирдлагын зүгээс ч анхаарал тавьдаг байсныг хэлэх хэрэгтэй. Галын дохиолол, агааржуулалтын систем, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авдаг шинжилгээний төв томоохон захад байх ёстой бүх юм байсан. Тэр бүү хэл цайны газруудыг хийн гааз хэрэглэхийг хүртэл хориод байсан” гэлээ.
Юутай ч түрээслэгчид хүнсий павилоны шатсан хогийг цэвэрлэж дууссан бөгөөд үлдэгдэл хэсгийг нь 12 дугаар сарын 1 гэхэд нурааж дуусгах гэнэ. Мөн шатсан суурин дээр нь дахин ажлын байр барих талаар захын удирдлагуудтай ярилцаж эхэлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|