ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

21 иргэнийг галаас аварчээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Нийтийн байранд гал гарчээ

Энэ сарын 18-ны шөнө 02:11 цагт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын  хоёр тоотод байрлах 10 айлын 10*8 метрийн хэмжээтэй нийтийн байранд гал гарчээ. 

Азаар хүний амь нас хохирсонгүй. Аврагчид шатаж байсан байрнаас 10 айлын 21 иргэнийг гаргаж амжжээ.

Тус байрны коридор, лампиран тааз болон цахилгааны утас шатаж байсныг аврагчид 45 минутанд унтраасан байна. 

БЗД-ийн 63 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч  Б.Өлзийсайханаар ахлуулсан хоёрдугаар салааныхан гал гарсан газарт ажиллажээ.

Гал гарсан шалтгааныг тогтоохоор НОБГ-ын жижүүрийн байцаагч, дэд хурандаа Д.Ганболд, БЗД-ийн цагдаагийн I хэлтсийн цагдаагийн дэслэгч Ц.Отгоннямаар ахлуулсан бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг