Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00:55 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ.
Осолд 10-12 насны эрэгтэй хүүхэд өртөж, ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Тиймээс уг хүүхдийг мэддэг хүмүүс болон ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагатай холбогдохыг холбогдох албаныхан мэдэгджээ.
Зам тээврийн осол хэрэг нь агшин зуурын санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг, энэ байдлаар хуулиар хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэн авч үздэг билээ.
Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан жолооч нар гэр хорооллын гудамж, орон сууцны хорооллын дундуур тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчиж байх хэрэгтэйг албаныхан сануулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|