Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад тэтгэлгээр суралцах боломж олон харин гарц нь нэг юм

ikon.mn
2015 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

iBT TOEFL-ийн шалгалтын тухай

iBT TOEFL-ийн шалгалт бол АНУ, Канадын коллеж, их дээд сургуулиудад элсэн орохыг хүссэн оюутнуудын англи хэлний чадварыг шалгах шалгалт юм. Шалгалт боловсруулах мэргэжлийн төв болох АНУ-ын Нью Жэрси мужийн Принстон дахь Боловсролын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг (ETS) байгууллагаас энэхүү шалгалтыг зохион байгуулж авдаг. 

Шинэ iBT TOEFL-ийн шалгалт нь 2005 оны 9 дүгээр сараас дэлхий даяар авч эхэлсэн интернетэд суурилсан шалгалт (iBT) юм. Энэхүү шинэ хэлбэрийн шалгалт нь унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 хэсэгтэй.  Унших хэсгийн дараа 10 минутын завсарлагаа авч уг шалгалтыг ойролцоогоор 3,5 цагийн хугацаанд авдаг. 

Хэсэг

Бүтэц

Асуултын тоо

Барагцаалсан хугацаа

Унших

3 унших эх

36-42

60 минут

Сонсох

2 харилцан яриа

4 лекц

34

60 минут

Ярих

2 бие даан хийх даалгавар

4 нэгтгэн хийх даалгавар-чадварыг шалгах даалгавар

6

20 минут

Бичих

1 бие даан хийх даалгавар

1 нэгтгэн хийх даалгавар-чадварыг шалгах даалгавар

2

60 минут

IBT TOEFL-ийн шинэ шалгалтын агуулгад бодит академик орчинд хэрэглэдэг үг хэллэгүүд туссан.АНУ-ын боловсролын байгууллагуудын орчинд ярианы болон бичгийн хэлэнд хэрэглэгддэг үг хэллэгүүдийг түүвэрлэх замаар Боловсролын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг (ETS) байгууллага шалгалтын агуулгыг боловсруулжээ.

Лекц, анги танхимд өрнөдөг хэлэлцүүлэг, багштайгаа уулзах цагийн үеэр үүсдэг яриа, судалгааны бүлгийн яриа болон номын сан зэрэг үйлчилгээний орчинд өрнөдөг харилцан ярианаас ярианы хэлний үг хэллэгийг түүвэрлэн авсан байна. Бичгийн эхийг сурах бичиг болон бусад сургалтын материал дээр тулгуурлан боловсруулжээ. 

Хэлний чадваруудыг нэгтгэх юмуу эсвэл хослуулах зарим нэг даалгаврыг ярих, бичих хэсэгт оруулсан байна. Тухайлбал, оюутан өгөгдсөн эхийг уншиж, лекц сонсоод, дараа нь асуултанд бичгээр юмуу эсвэл амаар хариулж болно. Хүмүүс бодит амьдралд хэлийг хэрэглэж буй байдлыг тусгасан цогц чадварыг шалгах иймэрхүү даалгаваруудыг оруулснаараа ирээдүйн оюутнуудын англи хэлний орчинд чөлөөтэй харилцаж чадах эсэхийг нь илүү бодитой хэмжих академик хөтөлбөр болсон юм. 

iBT TOEFL-ийн шалгалтад бэлтгэх хөтөлбөр

Нийт 60,000 хүнийг англи хэл сурган төгсгөсөн 20 жилийн түүхт JET School of English нь үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж Академик Амжилтын Институтээ байгуулсан билээ. Тус Институтэд Академик англи хэл, IELTS, iBT TOEFL-ын шалгалтад бэлтгэх хөтөлбөрүүдийг санал болгодог. Харин оюутан залуучуудын зуны амралтыг тохиолдуулан 7-р сарын 31-нд эхлэх iBT TOEFL-ын шалгалтад бэлтгэх хөтөлбөртөө элсэлт авч эхлээд байна. 

JET INSTITUTE FOR ACADEMIC SUCCESS Английн HAMPSTEAD англи хэлний сургуультай хамтран хамгийн сүүлийн үеийн сургалтын технологи дээр үндэслэн хөтөлбөрөө боловсруулсан учраас илүү шинэлэг, илүү шинжлэх ухаанч байдаг.

Хөтөлбөрийн агуулга

 

Ангилал

Заавал суух

1

Class hours

  • Уншлагын лекц
  • Эссэ бичлэгийн лекц
  • Ярианы лекц

2

Test hours

  • Уншлагын үлгэрчилсэн шалгалт
  • Эссэ бичлэгийн үлгэрчилсэн шалгалт
  • Ярианы үлгэрчилсэн шалгалт

3

Assignment hours

  • Уншлагын бие даах ажил
  • Эссэ бичлэгийн бие даах ажил
  • Ярианы бие даах ажил

4

Online- Assignment hours

  • Уншлагын цахим дадлага
  • Эссэ бичлэгийн цахим дадлага
  • Ярианы цахим дадлага

 

Ангилал

Нэмэлт хөтөлбөр

5

Extra- Curricular hours

  • Ярианы клуб
  • Ном сонирхогчдын клуб
  • Салбар бүрт амжилттай яваа зочны илтгэл
  • Лекц, семинар
  • Явган аяллын клуб

 

 

Хөтөлбөр iBT TOEFL course

 

Хөтөлбөр

iBT TOEFL course

Үргэлжлэх хугацаа

8 долоо хоног

Нийт хичээллэх цаг

196 академик цаг

Долоо хоногт хичээллэх өдөр

6 өдөр

Өдөрт хичээллэх цаг

3 академик цаг

Нэг цагийн үргэлжлэх хугацаа

40 мин

Сургалтын төлбөр

765.000₮

Цагийн хуваарь

9:00, 15:20, 18:30


Бид таныг амжилтанд хүргэхэд бэлэн боллоо. Харин та бэлэн үү?

Утас: 337610, 99097610
www.jetinstitute.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.