Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын зураг угсралт, ашиглалт, чанар, аюулгүй байдалд шалгалт хийв

С.Бадрал, iKon.mn
2015 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас улсын хэмжээнд өрнүүлсэн “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд  гуравдугаар сарын 2-ноос дөрөвдүгээр сарын 2-ны хооронд 275 барилга, байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.

Өргөх механизмын угсралт, ашиглалтын дотоодын хяналтыг хэрэгжүүлэх түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр “Эрэлт Импэкс”, “Зуншин”, “Хюндэй Элеватор Монгол”, “Шримэкс” ХХК өргөх механизмыг угсарч ашиглахдаа мэргэшсэн баг, хяналтын инженер, хөдөлмөр хамгааллын инженер ажиллуулан, дотоод хяналтын систем нэвтрүүлж осол аваар гарах эрсдэлийг бууруулжээ.

Жил бүр орон сууцны ашиглалтын хугацаа дууссан болон ЭМСЯ-ны харьяа эмнэлгүүдийн 100 гаруй лифтийг шинэчлэж байгаа нь техник ашиглалт, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болжээ хэмээн шалгалтын хэсэг үзжээ.

Цаашид аж ахуйн нэгжүүд барилга байгууламжийн зураг төсөл, угсралтын ажлын явцад хийх захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч болон дотоод хяналт шалгалтыг тогтмолжуулах, ажиллагсдыг ажлын тусгай хувцас, чанарын шаардлага хангасан өндрийн бүс, ослын татлага, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй бүрэн хангах, хэрэглэж хэвшүүлэх, барилга угсралтын ажлыг аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан мэргэжлийн ажилчнаар гүйцэтгүүлэх гэх мэт ажлыг бүрдүүлэх шаардлагатай байгаа аж.