Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт “Чингис” бондын санхүүжилтээс 43 тэрбум төгрөг зарцуулна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Сүү” хувьцаат компанийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермерийн нээлт орлоо.

Хуучнаар Бороогийн сангийн аж ахуйд үйл ажиллагаагаа эхэлсэн тус фермер нь Чингис бондын санхүүжилтээр Словак улсаас 300 толгой хар тарлан үүлдрийн өсвөр үнээ авснаар өдгөө 520  гаруй болтлоо өссөн тул үйлдвэрлэлээ эрчимжсэн цогцолбор байдлаар эрхлэхээр болсон аж.

Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермерийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, ХХАА-н сайд Р.Бурмаа, Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.  

Ёслолын үйл ажиллагааг нээж ХХАА-н сайд Р.Бурмаа “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн онд ололт амжилтаар дүүрэн байлаа. Тэр дундаа түүхэндээ хамгийн олон төл бойжуулж, малын тоо 51.9 сая болж, малчдын тоо 4,4 мянгаар өслөө. 2013 онд Засгийн газраас 141 дүгээр тогтоол гарган сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт “Чингис” бондын санхүүжилтээс 43 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд сүүний эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдийн дунд төслийн сонгон шалгаруулалт явуулснаар өнөөдрийн байдлаар 38 төсөлд нийт 27 тэрбум төгрөгийн зээл олгоод байна" гэлээ.

Уг эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермийнхээ талаар “Макс групп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар “Манай эрчимжүүлсэн сүүний чиглэлийн үнээний ферм 1200 үнээний хүчин чадалтай. Одоо фермерийн үйл ажиллагаа ч жигдэрсэн тул “Сүү” ХХК сүүнийхээ үнийг 200 төгрөгөөр бууруулж байгаа” гэв.