Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан БСШУЯ, Боловсролын үнэлгээний төв хамтран мэдээлэл хийлээ.
09.00 цагт бөгөөд дөрөвдүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусах юм байна. Зохион байгуулагчдын зүгээс бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болохыг хэлж байлаа.
Энэ жилээс эхлэн Шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ-д орох эрхтэй болж байгаа ажээ.
БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга А.Ганбат “Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 сарын 02 өдрийн 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч бүр Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгч байгаа.
Энэ жилээс тус шалгалт нь бусад шалгалтад орох эрхийг үүсгэж байгаа юм.
” гэлээ.
Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын батламж нь хүчинтэй оролцогчдын хувьд өнөөдрөөс эхлэн ирэх сарын 10-ны хооронд www.eec.mn сайтаар хандан Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарийг авч заавал МХБ-ийн шалгалт өгснөөр Их, дээд сургуульд элсэн орох боломжтой болох ажээ.
Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна
- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Шалгалтын хураамжийг интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн мастер болон виза карт.
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчилсэн баримт бичиг.
- Гадаадад бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн ЭЕШ- д бүртгүүлэхдээ төгссөн сургуулийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, боловсролын бичиг баримтыг БСШУЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.
- Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. /нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл/
- Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д хандана.
- ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж карт 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
- ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70 хувийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.
- Харин өмнөх онд төгссөн шалгуулагч Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ыг хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авна.
ЭЕШ-ын хугацаа, зохион байгуулалт
- Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2015 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
- Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!