"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.
Ногоон тариф нэвтрүүлэх талаар судалж байна гэв
1990 оноос хойш нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх өртөг 10 дахин буурчээ. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй энэ үед улс орнууд сэргээгдэх эх үүсвэрт анхаарахаас өөр аргагүй. Ийм төрлийн эх үүсвэрийг хамгийн ихээр бий болгож буй орноор урд хөрш тодорч байх жишээтэй.
Тэгвэл манай улсын нийт суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эх үүсвэрүүдийн хувь найм аж. Гэхдээ малчдын бараг 90 хувь нь нарны панел ашиглаж байгаа гэсэн тооцоо бий.
Монгол Улс нар, салхинаас эрчим хүч гарган авах үлэмж нөөцтэй.
Хэдийгээр ийнхүү суурилагдсан хүчин чадлын бага хувийг эзэлж буй ч нийт хүн амын 20 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа нь муу үзүүлэлт биш гэдгийг өнгөрсөн баасан гаригт болсон Сэргээгдэх эрчим хүчний зургаа дахь удаагийн үндэсний форумын үеэр мэргэжилтнүүд тэмдэглэв.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригт “Монгол Улс нар, салхинаас эрчим хүч гарган авах үлэмж нөөцтэй. Уг нөөцөө орчин үеийн өндөр технологи ашиглан эргэлтэд оруулснаар эрчим хүчний салбарын хөгжилд түлхэц өгөх их баялаг бүтээх боломжтой.
Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.
Саудын Арабын хаан ширээнд "Судаирийн удмын" Салман залрав
Саудын Арабын хаан Абдулла ибн Абель Азиз дахин эмнэлэгт хэвтлээ гэж хэдхэн өдрийн өмнө зарлаж байсан. Тэрбээр 90 насандаа энэ сарын 23-ны шөнө насан өөд болов. Түүнийн өвчин хүндэрснээс Ойрхи Дорнодын энэ тэргүүлэх улсын дараагийн эрх баригчийн талаарх яриа хөөрөөг идэвхижүүлсэн юм.
Энэ сарын эхээр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энд айлчилсан юм. Тэрбээр мөнөөх Салман болон Нефтийн аж үйлдвэрийн сайд Али аль-Наймитай уулзсан.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцсээс хатгалгаа тусаж эмнэлэгт хэвтээд байсан Абдулла хааны бие сайжраагүй байсан тул Мадурог айлчлах үеэр яриа хэлэлцээрт тэрбээр оролцож чадаагүй.
Хаан Абдулла уг нь Үндэсний гвардийн эмнэлэгт шинжилгээ хийлгэхээр хэвтсэн юм. Сүүлдээ хатгалгаа туссан болж таарсан. Энэ оны эхний долоо хоногт хааныг хүчтэй эмээр эмчилж байв. Түүний биеийн байдлыг албатууд нь төдийгүй бусад оронд, ялангуяа АНУ-д анхааралтай ажиглаж байлаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
7.3 тэрбум төгрөгийн өртөгтэй “ITB BERLIN 2015”
Манай улс дэлхийн аялал жуулчлалын зах зээлд гарахаар бэлтгэж байна. Энэ оны гуравдугаар сарын 3-8-нд ХБНГУ-ын Берлин хотноо болох “ITB Berlin 2015” үзэсгэлэнд манай улс албан ёсны түнш орон гэх онцгой эрхтэйгээр оролцох гэж буй нь энэ.
180-аад орны 10.000 орчим компани тогтмол оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилдаг, хамтран ажиллах гэрээ байгуулдаг уг үзэсгэлэн нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээ юм.
Үзэсгэлэнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын яам, 18 тур оператор компани болон Нийслэлийн Аялал, жуулчлалын газар, аялал жуулчлалын салбарын 50 байгууллага, аж ахуйн нэгж оролцох аж. Эдийн засгийн нөхцөл, нөөц бололцооноос шалтгаалж тус үзэсгэлэнд оролцох зардлыг 7.3 тэрбум төгрөгт барьж буй гэнэ.
Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
