Саудын Арабын хаан Абдулла таалал төгсчээ
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 91 настай Саудын Арабын хаан Абдулла бин Абдулазиз таалал төгсчээ.
Түүнийг 12 дугаар сарын сүүлээр Рияад хот дахь эмнэлэгт хэвтэж хяналтанд орсон гэж байсан юм.
Түүнтэй нэг эцэгтэй, 79 настай, дүү Салман нь өнгөрсөн хоёр сарын турш хааны өмнөөс үүрэг гүйцэтгэж байв.
Одоо хаан ширээг Салман бин Абдулазиз залгамжилж дэлхийн хамгийн том газрын тосны олборлогч улсыг захирна.
Харин шинэ хаан Салман өөрийн залгамжлагч болох хүнээр мөн эцэг нэгтэй, 69 настай дүү Мукриныг сонгосон байна.
Талийгаач эзэн хаан Абдуллагийн хувьд 2006 оноос хаан ширээнд суусан гэдэг ч өмнөх хаан Фахдын эрүүл мэндийн байдлаас болоод үнэндээ түүнээс арав орчим жилийн өмнөөс улс орноо захирч байсан гэдэг.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
