2020/06/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,808.78₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
10°
21:00
S29
13°
22:00
S31
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яаж тэгш сайхан биетэй болох вэ?

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 27
MorninigNews.mn
Зураг

Мөрний ар болон булчин хөгжүүлэх дасгал

Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, хоёр гараа хөхнийхөө дор зөрүүлж, биеэ тэгшлэн, мөрөө хөдөлгө. 7 удаа давтана.

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аван, хоёр гараа толгойнхоо ард атган, биеэ тэгшилж, хоёр гараа зэрэг урагш нь болгож буцаана. 7 удаа давтана.

Гарын булчин хөгжүүлэх дасгал

Хоёр гараа толгойнхоо ард байрлуулж, хөлдөө мөрний хэмжээтэй зай аван, хагас суун, босож 7 удаа давт

Хөхний булчин чангаруулах дасгал

Биеэ тэгшлэн, хөлдөө мөрний хэмжээтэй зай аван, хоёр гараа урдаа хавсран, мөрөө долоон удаа хавчин хөдөлгө.

Хөлийн булчин чангаруулах дасгал

Хөлөө нийлүүлэн, биеэ тэгшилж, өлмийн дээрээ 7 удаа босож, сууна.

Хөл урт болгох дасгал

Хөлдөө мөрний хэмжээний зай авч хоёр гараа ардаа атган, дээш гэдийн, эгц харах маягаар 7 удаа давтана.

 Гарын булчин чатаруулах дасгал

Хөлдөө мөрний хэмжээний аван, гараа толгойнхоо ардаа авч руун, зүүн тийш 7 удаа давтана. Түшлэгтэй сандал дээр хөнгөн сууж, гараа хагас нугалан, баруун, зүүн тийш хагас эргэн 7 удаа давтана.

Хэвлийн булчингийн дасгал

Сандал дээр суун, хоёр гараа ар дагзан дээрээ тавьж, баруун зүүн гараа дээш өргөнө. 7 давтана.

Нуруу тэгш болгох дасгал

Хоёр гараараа өвдгөө барин, явган сууж биеэ өвдгөндөө хүргэх дарааллаар 7 удаа давтана.Түшлэгтэй сандал дээр хөнгөн сууж, гараа хагас нугалан, баруун, зүүн тийш хагас эргэн 7 удаа давтана.

Гуяны булчин болон хэвлийн булчин чангаруулах дасгал

Газар дээш харан хэвтэх бөгөөд биеэ суллан, хөлөө дээш 45 секунд өргөх дараалалаар 7 удаа давтана.

Зураг
x