Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарт оноосон ялыг хэвээр үлдээлээ.
Тодруулбал, анхан шатны ш үүхээс Д. Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл хэсэгт зааснаар төрийн нууц задруулсан хэрэгт буруутган 5 жилийн хорих ял оноосон.
Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан ч давж заалдах шатны шүүх таван жилийн хорих ялыг хэвээр баталлаа.
Юутай ч шүүх хуралдаанд Д.Цогтбаатар найман өмгөөлөгчтэй оролцлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!