ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/09-НД НИЙТЛЭГДСЭН
SouthGobi Resources III улирлын санхүүгийн ба үйл ажиллагааны тайлангаа зарлажээ
Gauli
SouthGobi Resources
- Компаний гуравдугаар улирлын нүүрсний олборлолт 0.17 тн болж өмнөх улирлаас 0.3 тн-оор буурчээ. Ийнхүү олборлолтоо бууруулахад нүүрсний эрэлт сул байгаа нь нөлөөлж байгаа аж.
- Өнгөрсөн 9-р сарын 28-нд Овоот ба Шивээ Хүрэн хоорондын засмал замыг нээж ашиглалтанд хүлээлгэн өгсөн.
- 10-р сарын 31-нд Aspire Mining-ийн хувьцаагаа арилжаалж 1.4 сая ам.долларын орлогыг хүлээн авсан.
- Тэгвэл өнгөрсөн улиралд 7.611 сая ам.долларын орлого олж 23.922 сая ам.долларын борлуулсан бүтээгдэхүүний өртөгтэй ажиллажээ.
- Цэвэр алдагдал 24.119 сая ам.долларт хүрсэн.
- 1 тн нүүрсний борлуулалтын үнэ 13.87 ам.долларт хүрч нийт 0.65 сая тн нүүрс борлуулсан. Харин өмнөх оны мөн үед 1 тн нүүрсийг 22.05 ам.доллараар нийт 0.94 сая тн нүүрс борлуулж байжээ.
- Компанийн хөрвөх чадвар, төлбөрийн чадварын эрсдэл нэмэгдсэн тул нэмэлт хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg, Marketwatch
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

