ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Айраг буюу гишүүнэ нь хавдар эдгээнэ хэмээн хүмүүс төөрөлдөж байна

ikon.mn
2014 оны 12 сарын 8
Baby Zone

www.babyzone.mn нь шинэ ээж аавуудад, эмэгтэйчүүдэд жирэмслэлт, төрөлт, өсгөн хүмүүжүүлэх тал дээр хэрэгцээтэй мэдээллээр ханган туслах зорилготой. Мөн шилдэг эмэгтэйчүүдэд зориулсан бүх төрлийн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Та өөр шигээ бусад ээжүүдтэй танилцаж, мэдээллээ бусадтайгаа хуваалцах хялбар боломжийг бид олгож байгаагаараа онцгой юм.


 

Хаа сайгүй ургадаг гишүүнэ нь хавдрын эсийг зургаахан хоногийн дотор бүрэн устгадаг хэмээх мэдээлэл цахим орчинд дуулиан тариад байна.

Энэхүү мэдээлэлд Английн эрдэмтдийн нотолгоог дурьдаж, ямар ямар өвчний эсрэг эерэг нөлөө үзүүлэхийг тоочжээ. Мөн эмчилгээний журмаар хэрэглэх арга, жорыг ч тайлбарлаж бичсэн ажээ.

Айраг буюу гишүүнэ нь үнэхээр хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй юу? Түүнийг нь шинжлэх ухаан баталсан уу?

Эдгээрийг нягтлалгүйгээр аман ярианд итгэж хэрэглэх нь эрүүл мэндэд ямар эрсдэл учруулж байгааг бид мэдэхгүй. Гишүүнэ нь хавдрын эсрэг нөлөө үзүүлдэг полепенол бодис агуулдаг нь үнэн аж. Гэхдээ энэ бодис ганц гишүүнээр ч тогтохгүй бүх төрлийн жимс, хүнсний ногоо болон цайнд байдаг.

Английн Шефэйлд Халлам Их сургуулийн эрдэмтэн доктор Никки гишүүнэд агуулагдах бодисуудыг судалснаар хавдрын эсрэг шинэ эм гаргаж авч болно хэмээн таамаглал дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл хавдрыг шууд эмчлэх үйлчилгээтэй гэдэг нь зөвхөн таамаг төдий бөгөөд одоогоор яг баталсан зүйл байхгүй байна. Харин ч хавдрын үед буруу хэрэглэснээр сөрөг нөлөө үзүүлж байсан тохиолдлыг бүртгэжээ. Тухайлбал эмчилгээний зорилгоор их хэмжээгээр удаан хугацаагаар хэрэглэх үед хөнгөн болон хүнд хэлбэрийн дараах сөрөг нөлөө илэрч болно.

Гишүүнийн туулгах үйлчилгээнээс болж дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг тохиолдол зарим хүмүүст илэрч байжээ. Тиймээс хоолны дуршил буурч 2-3 хоногийн турш гүйлгэх зовиур илэрвэл эмчид хандах хэрэгтэй гэж зөвөлдөг байна.
Хэрэв эмчилгээний зорилгоор наймаас дээш хоног хэрэглэвэл яс сийрэгжих, бие сулрах, калийн дутагдалд орох, зүрхний хэм алдах хүнд хэлбэрийн зэрэг сөрөг нөлөөтэй. Навч нь их хэмжээний хурган чихний хүчил агуулдаг. Уг хүчлийг хүнсэнд хэрэглэж болохгүй. Хэрэглэвэл хор болно. Иш нь ч гэсэн бага хэмжээгээр хурган чихний хүчил агуулдаг. Тиймээс бөөрний өвчтэй, бөөрний чулуутай хүмүүс их хэмжээгээр хэрэглэх нь зохимжгүй ажээ.

Жирэмсэн эмэгтэй хэрэглэж болохгүй.

Учир нь умайн базлалт өгөх магадлалтай. Мөн элэгний өвчтэй, үе мөчний үрэвсэлтэй, бөөрний чулуутай, гормоны өөрчлөлтөд мэдрэг өвчинтэй хүмүүст (өндгөвчний хорт хавдартай, умайн булчингийн хоргүй хавдар) хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
 

Бусад эмтэй хэрхэн зохицох вэ?

Айрагны төрөл бүрийн бэлдмэлүүд нь таны амаараа хэрэглэж буй эмийн шингэх явцад өөрчлөлт оруулах магадлалтай. Тиймээс Варфарин, Напроксен, Циклоспорин,Ибупрофен зэрэг эмийг хэрэглэж байхдаа гишүүнийг хүнсэндээ болон эмчилгээний зорилгоор бүү ашиглаарай.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.46] 2025/1/30
Яах гэж худал үлээж, буруу мэдээлэл тарааж өвчиндөө шаналж бгаа хүмүүст лай сэтгэлийн дарамт болдог байнаа.
0 | 0 Хариулах
зочин [66.181.160.78] 2024/2/27
гишүүгэний үндсийг хатаахад мод шиг болдог үүнийг худгаар хусах замаар үртэс гаргаж шарханд түрхэнэ. Маш сайн хурдан эдгэдэг юм. Гэрт хатаагаад тавьчихад хуруу гараа зүсэх үед үртсийг цацаад боочих хэрэгтэй эд шүү. Эртний шалгарсан эмчилгээ шүү хүмүүсээ. Шалгаад үзээрэй.
2 | 0 Хариулах
Ц.Долгорсүрэн [218.37.88.102] 2023/1/6
Бага байхдаа зөндөө л идэж л байсан.....Муудаад байсан ум алга өө
1 | 0 Хариулах
Мөөнөө [66.181.161.98] 2023/2/11
тийш дээ бага байхад зөндөө л ишийг жажилдаг байсан. Муу байсан бол тухайн үедээ үхчих л байсан байлгүй дээ. Харин сүүлдээ том болоод л идэхээ больсон мартагдсан байна ш дээ
0 | 1 Хариулах
Мөөнөө [66.181.161.98] 2023/2/11
зажилдаг
0 | 0 Хариулах
88082900 [202.9.40.117] 2021/9/17
Gishuunii undes handalj uuval tsus shingeldeg gej sonsson
1 | 3 Хариулах
66666666 [202.126.91.150] 2025/2/10
яаж хандалж уудаг юм бол
0 | 0 Хариулах
88162631 [64.119.16.206] 2018/3/21
Ямарч холцгүй жигнээд шилэн саванд хадгалсан байна зарна жич цөөхөн байгаа
1 | 0 Хариулах
бямбаа [49.0.160.77] 2015/9/26
Шууд 7 хоног уугаад эдгэрсэн хүн байхгүй л дээ туйлшрал хүмүүс туйлшраад хамаг ургамалаа сүйтгээд л зарад л ёстой буруу мэдээлэл цацаад үймүүлээд байх юм харин хөвсгөлд тарьж зараад байгааих шүүдэргэнэ уугаад элэгний цирроз нь эдгэсэн баримт байнА
3 | 4 Хариулах
Zochin [112.72.13.235] 2015/9/22
Tegeed yund sain ym be? budeg badag ym bicheed. Angliin erdemten tegeed ymar uvchind yaj hereglene gesen bhiin
7 | 0 Хариулах
Зочин [202.179.12.6] 2014/12/11
olon tumen idej uusaar heden myangan jil bolson yum buu med. yamar ch baisan neg ikh gai bolhgui l baih.
3 | 0 Хариулах
Зочин [85.4.207.134] 2014/12/10
dur meden hamaagui yum udej uuh mash osoltoi. bolgoomjtoi baimaar yum bilee. ter tsagaan gaach gesen hodood aimaar ovduuldeg yum bilee
1 | 0 Хариулах
altan [202.126.89.193] 2014/12/9
Za yamar ch baisan hujaa nar undseer suga tataad ideed baina lee.yagaad undseer ni avaad baigaa yum geheer undes iluu sain geed ideed baina lee dee
2 | 0 Хариулах
Зочин [31.174.76.238] 2014/12/8
bagadaa guuun ih iddeg baij bilee...
6 | 0 Хариулах
medee [202.131.228.66] 2014/12/8
tiim bhaa shuud havdariig or morgui emchilchihdeg bsan bol yu gej l gantshan mongolchuud l medeed baiv gej.
6 | 0 Хариулах
туяа [202.179.26.227] 2023/5/1
хавдар эдгээдэг худлаа шүү өлөн нүдэлсэн балиар юмнууд ууланд ургасан ургамал хүртэл зүгээр байлгахгүй юул байна зулгаана устгана хүний адаг шаарнууд үмхий хужаагаас дор амьтад
0 | 9 Хариулах