Эмнэлгийн бохирыг цэвэрлэхгүйгээр нийлүүлдэг байжээ
МХЕГ-аас улс даяар бохир ус цэвэрлэх байгууламжуудын цэвэршүүлсэн бохир усанд шинжилгээ хийжээ.
Улсын байцаагчид шинжилгээнд аймаг, нийслэлийн ахуйн бохир ус цэвэрлэх 40 орчим байгууламжийг хамруулж цөөнгүй зөрчил илрүүлжээ.
Аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжид эмнэлгийн бохир усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр шууд нийлүүлж байжээ.
Тухайлбал, Төв цэвэрлэх байгууламжид олон улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийг хольж суурилуулснаас эвдрэл гэмтэл ихтэйгээс технологийн горим алдагдахад хүрчээ.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжууд цэвэршүүлсэн бохир усаа Туул гол руу нийлүүлдэг нь Сонгины гүүрийн орчимд гэдэсний бүлгийн савханцар их гарчээ.
Харин аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжид эмнэлгийн бохир усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр шууд нийлүүлж байжээ. Түүнчлэн бохир усыг хөрсөнд шингээн хаядаг бөгөөд энэ нь тухайн орчныг хамгийн ихээр бохирдуулах болсон гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

