БНСУ-ын үндэсний статистикийн хүрээлэнгээс гаргасан “Ирээдүйн хүн амын тооцоо судалгаа”-наас үзэхэд 2015 онд тус улсын эмэгтэйчүүдийн тоо 25.31 саяд хүрэх бол эрэгтэйчүүдийн тоо 25.30 саяд хүрэх гэнэ.
Тус улсын түүхэнд 1960 онд хүн амын статистик судалгааг хийж эхэлсэнээс хойш анх удаагаа эмэгтэйчүүдийн тоо, эрэгтэйчүүдийн тооноос илүү гарах төлөв ажиглагдаж байгаа аж.
БНСУ-ын нийт хүн амын тоо 2030 онд 52.16 сая хүртлээ өснө.
Түүнчлэн, 2016 онд БНСУ-ын төрөлтийн төвшин оргил үедээ хүрэх бөгөөд 2026 он гэхэд 65 дээш насны настайчуул хүн амын 20 гаруй хувийг эзэлж, “хэт хөгшрөлттэй нийгэм”-тэй тулгарна гэсэн тооцоо гарчээ. Мөн БНСУ-ын нийт хүн амын тоо 2030 онд 52.16 сая хүртлээ өсөх юм байна.
Хүйсээр нь хуваан үзвэл, эрэгтэйчүүдийн тоо 2029 онд 25.91-д хүрэх бол эмэгтэйчүүдийн тоо 2031 онд 26.26 сая болох нь судалгааны дүнгээс тодорхой харагдаж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд шинээр төрөх эрэгтэй хүүхдүүдийн тоо эмэгтэйгээсээ илүү байх хэдий ч, эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь өндөр учир эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээсээ давамгайлна гэж мэргэжилтнүүд тооцож байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!