Үений шингэн нөхөж, уян болгох дасгал хийгээрэй
Өвдгөөр хатгуулах нь мөн л үений шингэн дутагдсантай холбоотой. Үений шингэн нөхөх витамин бэлдмэл байдаг ч тэр бүр үр дүнгээ өгдөггүй.
Монголчуудын эртний арга бий. Настай хүмүүсийнхээ хөл гарыг сүүлний өөхөөр тослодог. Энэ нь цаанаа учиртай. Учир нь сүүлний тос мөгөөрсний эд эсийг зөөллөж, уян хатан болгодог.
Үе мөчний өвчний гол шалтгааныг залуу наснаасаа дасгал хөдөлгөөн хийж байгаагүйн уршиг гэж эрдэмтэд, мэргэжилтнүүд үздэг. Аль ч насны хүн дасгал хөдөлгөөнийг байнга хийж байх нь чухал.
Энэ удаад үе мөчнийхөө хөдөлгөөн, булчингийнхаа хүч чадлыг хадгалах энгийн дасгалын талаар зөвлөе.
- Гэдэргээ харж, хэвтэнэ. Хоёр хөлөө өвдгөөр нь тэниилгэн дээш өргөнө.
- Хэдэн секунд болоод хөлөө буулгана. Эргэж нөгөө талаар хийнэ.
- Өвдгөн дээрээ сууж гараараа шал тулж толгойгоо бөхийлгөнө. Зүүн хөлийнхөө өвдгииг эрүүндээ хүргэхийг хичээ. Эргэж нөгөө өвдгөөрөө хийнэ.
- Түрүүлгээ харж хэвт. Гараа урагш нь тэнийлгэж, хөлөө нийлүүлэн дээш нь өргөж хэсэг байзнаад буулгана.
- Өвдгөн дээрээ босно. Гараа урагш нь тэнийлгэнэ. Биеэ аажмаар доошлуулаад өсгий дээрээ буцаж суух байдалдаа орно.
- Түрүүлгээ харж хэвтээд гараа тохойгоор нь нугалан тэнийлгэж шал тулна.
- Гараа тэнийлгэж шалнаас аажмаар өндийж, бэлтгэх байдалдаа орно.
Дасгал бүрийг 5-10 удаа хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

