Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дээр 35.8 сая хүн боолчлогдож байна

Б.Даваахүү
2014 оны 11 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг

Дэлхийн даяар 35.8 сая хүн буюу дэлхийн хүн амын 0.5 хувь нь боолчлогдож байна гэсэн судалгааг Австралид төвтэй хүний эрхийн “Walk Free” сан тайландаа дурьджээ. Тус сангийн гаргасан Дэлхийн боолчлолын индекс тайлангаас үзвэл, Энэтхэгт хамгийн олон боол байгаа бол, Мавританид боолын эзлэх хувь хамгийн өндөр байна.

“Walk Free” сан мөнгөний төлөө албадан хөдөлмөр эрхэлж, өрийн төлөөсөнд байгаа, хүн хулгайлах гэмт хэргийн золиос болсон, бэлгийн мөлжлөгт өртсөн, аргагүйн эрхэнд гэрлэсэн хүмүүсийг боол гэж тодорхойлжээ.

Энэтхэгт 14.29 сая, Хятадад 3.24 сая, Пакистанд 2.06 сая, Узбекистанд 1.2 сая, Орост 1.05 сая хүн боолчлогдож байна.

Өнгөрсөн жил тус байгууллагаас явуулсан судалгаагаар дэлхийд 29.8 сая хүн боолчлогдож байна гэсэн судалгааны дүн гарч байжээ.

Энэ удаагийн судалгаанд 167 орныг хамруулсан бөгөөд таван оронд хамгийн их хүн боолчлолд өртдөгболох нь харагдаж байгаа юм.

Тодруулбал, Энэтхэг жагсаалтын хамгийн эхэнд бичигдэж байгаа юм. Тэнд 14.29 сая хүн боолчлогдож байгаа бол Хятадад 3.24 сая, Пакистанд 2.06 сая, Узбекистанд 1.2 сая, Орост 1.05 сая байдаг байна.

Харин хүн амынх нь тоонд харьцуулвал

  • Мавританд хамгийн их буюу дөрвөн хувь нь
  • Узбекистаны хүн амын 3.97 хувь
  • Гайти 2.3 хувь
  • Катар 1.36 хувь
  • Энэтхэгийн хүн амын 1.14 хувь нь тус тус боолчлолд өртөж байна.

Түүнчлэн, олон улсын хөдөлмөрийн байгууллагын гаргасан тооцоогоор боолуудын хөдөлмөр эрхлэлтээс олсон ашиг нь жилд 150 тэрбум ам.долларт хүрдэг аж. 

2012 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллага “Дэлхий даяар бараг 21 сая хүн албадан хөдөлмөр эрхлэлтийн золиос болж байна” гэж мэдэгдэж байсан юм.

Харин “Дэлхийн боолчлолын индекс”-ийн тооцоо судалгааны дүн таамаглаж байснаас хамаагүй өндөр байсан бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс даруй 20 хувиар нэмэгджээ.

Хүүхдүүдийн боловсрол олж авах боломжийг хүчээр үгүйсгэж, хөдөлмөр эрхлүүлэх, эрт гэрлүүлэх, өрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар ажлаас гаргахгүй байх, охид, эмэгтэйчүүдийг цалин хөлсгүйгээр ажиллуулах зэргээр орчин үеийн боолчлол газар авч байна” хэмээн тус тайланд дурьджээ.

Зураг