Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

FORBES MONGOLIA сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл (№6)

FORBES MONGOLIA сэтгүүл
2014 оны 10 сарын 27
Forbes Mongolia
Зураг зураг

Сар тутмын FORBES MONGOLIA сэтгүүл хэвлэгдэн гарлаа. “Соёл урлаг, спортын алдартнууд” онцлох сэдвийн дор гарсан тус дугаарын гол нийтлэлүүдийг танилцуулъя:

2013-2014 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 13 ТАМИРЧИН

FORBES MONGOLIA сэтгүүл 10 дугаар сарын дугаартаа Монголын соёл урлаг, спортын салбарыг онцолж байна. Тэгвэл тив дэлхийн дэвжээнээс медаль өвөртлөн ирж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн яваа спортын алдартнуудаа жил бүр нэрлэн, алдаршуулах их ажлын эхлэлийг тавьж, 2013 оны гуравдугаар улирлаас 2014 оны өнөөдрийг хүртэл хугацаанд онцлох амжилт гаргасан 13 тамирчнаар түүчээлж байна...

...Нийт салбарынханыг хамрах бидний дараа дараагийн гаргах жагсаалтууд үзэгчдийн үнэлгээгээр шүүгддэг энэхүү хамгийн шударга салбарыг төрөөс хамааралгүйгээр, бизнес утгаараа хөгжиж, олон түмний хайр хүндлэл нь эргээд тамирчны нийгмийн баталгаа болдог, өөрөөр хэлбэл соёл урлаг, спортын салбарынханы авьяас чадвар, хөдөлмөр бүтээл шударгаар үнэлэгдэж, түүнийг нь хүмүүс ойгодог, урам зориг, үлгэр дууриал авдаг чөлөөт зах зээлд нийцсэн тэр нөхцөлийн эхний гишгүүр болно гэдэгт бид итгэж байна...                     

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№6) дугаараас уншина уу.  

АМЖИЛТЫН БУУХИА АЙСУЙ: СПОРТЫН ГЕНЕТИКЧ

Нийтлэлч Хүчитийн Уртаа

Монгол Улсын хэмжээнд спортын тамирчид, тэр дундаа үндэсний лигийн тамирчдад анх удаа амны арчдас буюу шүлснээс нь дээж авч, генетикийн шинжилгээ хийдэг боллоо. Уг шинжилгээгээр тамирчны төрөлхийн авьяас чадвар, бие бялдарын хөгжил, бэлтгэлжилтийн түвшинг генетик, биологийн шинжлэх ухааныг хослуулан судалж, тамирчин бүрийн хувийн бэлтгэлийн төлөвлөгөөнд тусгаж өгдөг болох юм.

... “Саяын Азийн наадмын медаль авсан тамирчид найман тестийн тавыг хангаж байсан. Одоо тэдний хувьд үлдсэн гурав дээрээ ажиллах л үлдэж байна даа” хэмээн Гүндэгмаа доктор ярьж байв...    

"Спортын генетикч" нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.

2014 ОНЫ ДЭЛХИЙН 100 АЛДАРТАН

Дуучин Бейонсе 2004 онд анх FORBES-ийн “100 Алдартан” жагсаалтад багтаж байсан бол энэ жил “Mrs.Carter” нэртэй дэлхийг доргиосон аялан тоглолтынхоо үр дүнд жагсаалтын тэргүүн байранд бичигдлээ. Гэвч Бейонсегийн хувьд дан ганц дуу хөгжмийн нэр алдар нь нөлөөлсөн хэрэг биш юм. Бэлэн хувцас, үнэртэн зэрэг бизнес, Facebook дэх 63 сая шүтэн бишрэгч, Instagram дахь 13 сая дагагч нь түүнийг энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлжээ...

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№6) дугаараас уншина уу.  

ШИНИЙГ САНААЧЛАГЧ ШИЛДЭГ 100 КОМПАНИ

...2010 оноос хойш Amazon.com-ийн орлого гурав дахин өссөн бол судалгаа шинжилгээний зардал нь тав дахин нэмэгдсэн байна. Amazon өнөөдрийн байдлаар бараг л бүх төрлийн худалдаа эрхэлж байгаа юм...

...Швейцарийн ачаа тээврийн аварга том Keunhe-Nagel INTL компани үйлчилгээний үнийг урьдчилан тооцох, агаараар ачаа захиалах, ачааг хянах үйл явцыг түргэсгэх шинэ аппликэйшнээ бүтээж байна. Дараагийн удаад тэд энэхүү аппликэйшнийг далайн болон авто тээвэрт турших аж...    

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№6) дугаараас уншина уу.  

ТЕЛЕВИЗ-УРЛАГИЙН НОЁН НУРУУ

Нийтлэлч Цэнджавын Энхжаргал

... “Хөвсгөлийн тайгын тухай кино хийхээр хоёр жилийн турш, дөрвөн улирлын зураг авалт хийж явахад жолооч маань осолдож, студи шатахад буруу зүйл хийгээд байна уу даа гэж бодогдох үе байсан. Гэхдээ үгүй юм билээ. Өнөөдөр ердөө 52 цаатан өрхийн 300 гаруй цаатан иргэд, 1500 орчим цаа буга үлдсэн байхад таван жилээс хэтрэлгүй цаатангуудын соёл уламжлалыг бид л кино урлагт мөнхлөх ёстой гэж бодогдсон”-Л.Балхжав...

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№6) дугаараас уншина уу.  

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ  

Нийтлэлч Долингорын Ганзориг

...Үндэсний үйлдвэрлэл гэхээр зөвхөн гар урлал эсвэл архи, идээ ундаа гэсэн материаллаг зүйлс бидний санаанд илүүтэй бууж, Юнителийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хийсэн хувьслыг төдийлөн анзаарахгүй байх шиг. Арав хүрэхгүй жилийн өмнө бид ямаршуухан хурдаар цахим ертөнцөд холбогдож, зурагтын нэвтрүүлгүүдийг хэрхэн үздэг байв? Гэтэл одоо энэ бүхэн бидний энгийн хэрэглээ болж үргэлж ийм байсан мэт хэдийнэ дасал болжээ...

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№6) дугаараас уншина уу. 

Зураг