Хонг Конгийн оюутнууд өнгөрсөн сарын 21-ний өдөр сонгуулийн шинэчлэлтэй холбоотой Хятадын байр суурийг эсэргүүцэн долоо хоногийн хугацаатай бойкот зарласан билээ.
Гэвч эрх баригчид тэдний тавьж буй шаардлагыг хүлээн авах эсэх талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй учраас олон мянган Хонг конгчууд гудамжинд гарч, жагссаар удлаа. Тэд удирдлагаа өөрсдөө сонгохыг Бээжингийн талаас шаардаж байгаа юм. Тэгвэл Вашингтон хотноо ажлын айлчлал хийж буй Хятадын Гадаад хэргийн сайд Ван И анх удаа хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийжээ.
Хонг Конгчуудын бослогыг “хууль бус үйл ажиллагаа” хэмээсэн байна. Түүнчлэн Хонг Конгийн бослого бол Бээжингийн дотоод хэрэг учир АНУ-ын талыг хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулжээ.
Тэрбээр Хонг Конгчуудын бослогыг “хууль бус үйл ажиллагаа” хэмээсэн байна. Түүнчлэн Хонг Конгийн бослого бол Бээжингийн дотоод хэрэг учир АНУ-ын талыг хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулжээ.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Хонг Конгийн жагсагчдын асуудлыг Бээжингийн оролцоогүйгээр өөрөө шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Хонг Конгийн жагсагчид 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн Хятадын болзлыг хүчтэй эсэргүүцэж байгаа билээ. Үүний зэрэгцээ жагсагчид Хонг Конгийн Ерөнхий захирагч Люн Чун Инийг суудлаасаа буухгүй бол засаг, захиргааны нэгжүүдийг халдан эзлэхээ мэдэгдсэн юм.
Хонг Конгийн Ерөнхий захирагч Люн Чун Иний байрыг өнгөрсөн лхагва гарагийн шөнө 200 орчим цагдаа манаж, 3000 орчим жагсагч бүсэлсэн байдалтай хоножээ.
Өмнө нь өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Хонконгийн эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн тараахыг оролдсоноор цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсч, 41 хүн бэртсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!