АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын ганц охин Челси уржигдар амаржиж охинтой болжээ.
34 настай Челси Клинтон, банкны мэргэжилтэн Марк Мезвински нар охиндоо Шарлотт гэдэг нэр хайрласан байна.
“Марк бид хоёр хайр, талархлаар бялхаж байна. Охин минь мэндлээд бид их баяртай байна” хэмээн Челси Facebook хуудсандаа бичжээ. Челси, Марк нар 2011 онд гэрлэсэн юм.
NBC News телевизийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан Челси Клинтон энэ оны наймдугаар сард ажлаа орхиж эцгийнхээ байгуулсан сангийн ажилд анхаарлаа хандуулах болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!