Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Нийслэлийн онцгой байдлын газрын даргын тушаалаар “Нарантуул”, “Сандэй” худалдааны төвд үүссэн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн сөнөөгч, аврагчдаас онцгой байдлын хурандаа цолоор нэг, онцгой байдлын ахлах дэслэгч цолоор нэг, Онцгой байдлын ерөнхий газрын жуух бичгээр гурав, Баярын бичгээр 16, Сайшаалын үнэмлэхээр 11, хугацааны өмнө ахлагч цолоор есөн албан хаагч тус тус шагнууллаа.
Мөн газрын орлогч, Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Ч.Намсрайжав, БЗД-ийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын хошууч Л.Цэрэндорж нарыг сарын үндсэн цалингаар урамшууласан байна.
Шагналыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Онцгой байдлын ерөнхий газрын дарга онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон албаны бусад хүмүүс гардуулсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!