ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн шинэ тойрог замын санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэхээр болжээ

Б.Манлай
2025 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод дөрвөн эгнээ бүхий нийт 58.8 км урт үргэлжлэх Шинэ тойрог замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар төлөвлөжээ. Тус төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгараад буй.

Тойрог хурдны замын урьдчилсан трасс гарсан бөгөөд шинээр барих авто зам, гүүрэн байгууламжууд тойрог замтай холбогдох юм байна. Тодруулбал тойрог замын төгсгөлөөс зогсохгүйгээр буюу гэрлэн дохиогүй зорчиж баруун талдаа Нисэхийн хурдны замтай, зүүн талдаа Төв аймаг руу туннелээр холбогдох аж.

"Зургаадугаар сард тойрог хурдны замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ. Санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэнэ" гэж хотын дарга мэдэгдэв.

Туулын хурдны зам болон Шинэ тойрог замыг барьснаар дараах үр дүн гарна хэмээн тооцоолсон байна.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр “Бид нийслэлийн хөндлөн чиглэлд зургаан байршилд тооллого хийсэн. Баруунаас зүүн чиглэлийг хэмжихэд сургууль амарсан үед ойролцоогоор 1-1:30 цаг, хичээл орж байгаа үед 2-3 цагийн хугацаанд нийслэлийн баруунаас зүүн чиглэлд зорчиж байна.

Тэгвэл Туулын хурдны зам баригдсанаар баруунаас зүүн чиглэлийг 20-30 минутад буюу дунджаар 25 минутад туулах тооцоолол гарсан. Туулын хурдны зам дангаараа ашиглалтад ороход замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна. Замын хөдөлгөөний ачаалал 13.5%-аар буурах нь хүмүүст яаж мэдрэгдэх вэ гэхээр иргэд хөдөө орон нутаг руу гарсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрсэн зуны улиралтай адил мэдрэгдэнэ. Тойрог хурдны замын Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг дайран өнгөрөх хэсгүүд дээр хамгийн их ачаалал авч, түгжрэлийн дундаж хурд 28-30 км/цаг руу ойртоно” хэмээн тайлбарлалаа.

Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол Туулын хурдны зам, Шинэ тойрог замыг барьснаар дундаж хурд 2-3 дахин нэмэгдэх бөгөөд энэ нь дэлхийн дундаж хотуудын хамгийн боломжит хурд гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2025/1/29
ҮЛГЭРЭЭ ЯРЬСААР Л, ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ЗҮҮН 4 ЗАМ ДЭЭР БҮР ШОХОЙГООР ТЭМДЭГЛЭЖ ЗУРЖ БАЙГААД ХУЛХИДСАН ДАА
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.214] 2025/1/29
ХЭДЭН ОНЫ СОНГУУЛИАР БИЛЭЭ ИЙМ ЗУРАГНУУД ҮЗҮҮЛЖ БАЙГААД СОНГОГДОЖ БАЙСАН ЛАЛРУУД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ОДОО Ч ТА НАР ЧАДАХГҮЙ ЧАЦГАНЫ КРАНТУУД
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.200] 2025/1/28
Зүүн 4 замын ийм зураг 20 дохь жилдээ харж байнадаа
1 | 0 Хариулах
Зояин [59.153.114.14] 2025/1/28
ЗГ аас санхүүжүүлнэ гэвэл бүр худ юм байна.
0 | 0 Хариулах
shuugch [122.201.20.194] 2025/1/28
тэр балай төв шуудангийн уулзвараа янзлавал зүгээр байна.
1 | 0 Хариулах
zochin [66.181.168.8] 2025/1/28
Хурдан, чанартай барихыг хүсье
0 | 0 Хариулах
сд [103.168.34.39] 2025/1/28
za sain baina hurdan bariarai
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.200] 2025/1/28
Bas mungu shaah neg arga
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/1/28
Юу барилаа гээд хотжоогүй чичрээ мангар оркууд хоёулаа зам дээр бсан ч гацаа үүсгэнэ.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.21] 2025/1/28
Яг хаагуур гэдгээ харуулаач
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.113] 2025/1/28
БИ ЭНЭ ХОТОД АМЬДАРДАГ ИРГЭН ХҮНИЙ ХУВЬД ӨЧҮҮХЭН Ч ГЭСЭН ТУС ДЭМ БОЛОХ ЮМ САН ГЭЖ БОДДОГ ХИЙДЭГ! АЧ ЗЭЭ НАРТАА ХЭЛДЭГ ШҮҮ!
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.174] 2025/1/28
Улаанбаатар хот түүхэндээ анх удаа ийм их мөнгөтэй байгаа.Одоо сайн зохицуулалт хийж хотоо олигтойхон болгох хэрэгтэй.МАН-д нэг ёсны маш том боломж гарч бна гэсэн үг.Иргэд хяналтыг маш сайн тавих хэрэгтэй.Аль аль тал нь ажилж чадахгүй бол тэгээд дуус аа.Ахиж ийм боломж мөддөө олдохгүй
6 | 2 Хариулах
МАН байхад юу ч өөрчлөгдөхгүй [66.181.160.60] 2025/1/28
МАН хулгайчууд оршин байгаа цагт ямарч ийм ажил бийллээ олохгүй. харж л байгаарай 4 жилийн дараа нөгөө л гонгиносон юмаа хуцаад тэрнээс энэнээс боллоо гээд сууж байна, бас болоогүй одоогийн хулгайчууд нь өөр МАНин хулгайчуудаар солигдчихсон байна. зам ч үгүй мөнгө ч үгүй монголын нэр дээрх баахан өр л үлдэнэ. шриланк гээч улс яг энэ маягаар хятадын хошногны улс болсон. орос гичийнүүд нь эрчим хүч төмөр зам түлшний салбаруудыг гацааж хорлодог, хятад гичийнүүд энэ мэтийн хэнд ч ашиггүй төсөл нэртэй өрөнд унагадаг байдлаар л явж байгаа.
16 | 1 Хариулах
Зочин [122.201.31.1] 2025/1/28
Chuhamaa chuham
4 | 0 Хариулах
Зочин [202.131.254.10] 2025/1/28
өөр хулгайч гараад тэгээд юу хийх юм дээ илбэ хийгээд замын түгжрээ утаагүй болчихно гэвэл тэр нь шиг үлгэр байхгүй олон юм хуцалгүй ажилыг нь хийлгэ
0 | 4 Хариулах
Зочин [66.181.160.60] 2025/1/28
яг нэг ширхэг хийсэн гээд нэрлэчих юм байна уу, чиний долоодог энэ МАНин хулгайчуудад. сүүлийн 8 жил 126 их наядын өр тавьсан огт юу хийгээгүйгээр шүү новшоо
4 | 0 Хариулах
Зочин [202.131.225.242] 2025/1/28
Манай Монголчуудад гэрлэн дохиогүй зам зохихгүй, мөргөлдөж үхээд дуусна
2 | 4 Хариулах
zochin [66.181.167.254] 2025/1/28
Heer taldaa tegeed aduu malaa unaad yawaach . Erguu yum yrixin
4 | 1 Хариулах