Гуравдугаар сард зөвхөн iPhone утаснаас дөрөв хүртлэх зураг жиргээндээ нэмж оруулах, найзуудаа tag-лах боломжийг Twitter компаниас нэвтрүүлээд байсан билээ.
Тэгвэл өнөөдрөөс Твиттерын веб хэрэглэгчид болон Андройд хэрэглэгчдэд энэ боломж нэмэгдлээ.
Та вебээс эхний зургаа оруулсны дараа "Add more" товч үзэгдэх ба түүгээр дахин нэмж зургууд оруулж болно. Ингэж жиргэсэн зургууд нэг жиргээн дотор эвлүүлэгдэж орох юм.
Харин tag-лах тохиргоог Settings->Privacy and Security хэсэг дэх Photo tagging сонголтоор тааруулж хэрэглэнэ.
Андройд утастай хэрэглэгчид Twitter app-аа сүүлийн хувилбараар шинэчлэх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!