• 6 сарын 9, Даваа
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

ШУА улс төрөөс ангид байгууллага

Э.Энхтуяа, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 6
Өдрийн шуудан
Зураг зураг
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин

-Өдрийн тодруулга-

Шинжлэх ухааны академи харъяа хүрээлэнгүүдийнхээ захирлуудыг солихоор сонгон шалгаруулалт зарласан.

Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүст тавьж буй гол шаардлага нь мэдлэг чадвар, туршлагаас илүүтэй нутаг ус, хамаатан садан, улс төрийн угсаа гарвал нь чухал гэсэн яриа байгаа.

Тиймээс хүрээлэнгүүдийн захирлуудын сонгон шалгаруулалт хэр зөв шударга явж чадах вэ гэдгийг тодруулахаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшинтэй уулзсан юм.

"ШУА харьяа хүрээлэнгүүдийнхээ захирлуудыг солихоор сонгон шалгаруулалт зарласан. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлуудыг солих сонгон шалгаруулах журам гэж байдаг. Тэр журмын хүрээнд энэ жил захирлын сонгон шалгаруулалт зарласан. Үүний дагуу “Өдрийн сонин” болон академийнхаа цахим хуудсанд сонгон шалгаруулалтын зарыг тавьснаар эрдэмтдийн материалыг өнгөрсөн сарын 12-ноос 26-ны хооронд хүлээж авлаа. Харьяа 17 хүрээлэнгийн захирлын ажлын байран дээр ШУА-ийн удирдах ажилтанд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн хүмүүс нэрээ дэвшүүлсэн.

Нийт 40 эрдэмтэн материалаа ирүүлсэн. Тэднээс 17 хүрээлэнгийн захирлыг сонгоно.

-Ер нь эрдэмтэд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Тухайн эрдэмтэн нь доктороос дээш зэрэгтэй, судалгааны ажлын арга барилтай, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай байх ёстой. Мөн тухайн хүрээлэнгийн судалгааны аль нэг чиглэлтэй тохирох судалгаа хийсэн байх нь чухал. Мөрийн хөтөлбөртөө судалгааны ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, дэлхийн түвшинд хүргэх өөрийн гэсэн зорилготой хүнийг шалгаруулж авна.

-Эдгээр шаардлагаас гадна нутаг ус, танил тал, улс төрийн аль фракц гэдэг нь мэдлэг боловсролоос илүүтэй шалтгаалж байна гэсэн яриа байгаа. Энэ үнэн үү?

-Шинжлэх ухааны академи бол улс төрөөс ангид байгууллага. Тиймээс улс төрийн аль нэг намын харьяалал гэх мэтчилэн улс төрийн ямар нэгэн шалгуур байхгүй. Мөн нутаг ус, танил талаа татаж байгаа тийм зүйл ч байхгүй. Миний дээр хэлсэн шалгуур үзүүлэлтээр, хөтөлбөрийнхөө чанараар сонгогдох болохоор энэ шалгаруулалтад итгэл төгс байж болно.

-Шалгаруулалт нь хэзээ явагдаж дуусах вэ, нийт хэчнээн эрдэмтэн материалаа ирүүлсэн бэ?

-Одоогоор тодорхойгүй байна. Тэргүүлэгчдийн хурал зарлагдаагүй байгаа. Энэ хурлыг болох өдрөөс нь долоо хоногийн өмнө зарлах ёстой. ШУА-ийн тэргүүлэгчид нэр дэвшигч тус бүр дээр хэлэлцэж санал хураасны үндсэн дээр шалгаруулалт явагдаж дуусах юм. Нийт 40 эрдэмтэн материалаа ирүүлсэн. Тэднээс 17 хүрээлэнгийн захирлыг сонгоно гэсэн үг. Энэ сонгон шалгаруулалт нь дөрвөн жилд нэг удаа болдог.

-Материал ирүүлсэн хүмүүс дотор залуу эрдэмтэд хэр олон байна. ШУА залуу эрдэмтдээр цусаа сэлбэх боломж байгаа юу?

-Залуу эрдэмтэд мэр сэр байгаа. Мөрийн хөтөлбөрөө хэр сайн дэвшүүлсэн шаардлагыг хэр хангаж байгаагаас сонгогдох эсэх нь хамаарна. Түүнээс хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэсэн зааг байхгүй.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа