Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Өмнөх удирдлагын асуудлыг Ц.Даваацэрэн захиралд нялзаагаад байна

Б.Өнөртогтох
2014 оны 2 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг
"Эрдэнэт" үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн хэдхэн хоногийн өмнө тус үйлдвэртэй гэрээ байгуулсан хэдий ч итгэлийг нь эвдсэн этгээдүүдтэй дахин гэрээ хийхгүй гэдгээ албан ёсоор зарласан билээ

Орос Монголын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрт Аудитын шалгалт орж, “Эрдэнэт” үйлдвэр аудитын шалгалтад бүдэрсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн. Энэ талаар тус үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Мөнхсайхантай таван үг солилоо. 

-“Эрдэнэт” үйлдвэр ауди­тын шалгалтад бүдэрсэн гэх мэ­дээлэл цацагдсан. Энэ та­лаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-“Tsag.mn” гэдэг сайтад гар­сан мэдээллийн мөрөөр тод­руулж байгаа бололтой. Ауди­тын дүгнэлтээр гарсан юм биш. Ауди­тын албан ёсны дүгнэлт өөр гарсан. Мэдээлэл муутай сэтгүүлчдийн бичсэнтэй санал нэгдэхгүй байна. 2013 онд манай Эр­дэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олны 35 жилийн ой бол­сон.

 Санаатай буруу та­шаа мэдээлэл өгөөд байгаа уч­раас бид шүүхэд хандана. 

Үүнтэй холбоотойгоор маш олон арга хэмжээ болсон. “Зуу­ны уурхайчид” гэсэн цэн­гүүн, онол практикийн бага ху­рал, бүх цехүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ бол­сон. Энэ бүгдэд зарцуулсан хө­рөн­гийг нэг удаагийн хүлээн авал­­тад зарцуулсан мэтээр бич­сэнд ха­рамсч байна. 

-Хүний нөөцийн орлогч дар­га нь гэр бүлийн хамтаар төс­вийн мөнгөөр зугаалж бай­на гэх мэдээлэл ямар учир­тай юм бол? 

-Хүний нөөцийн хэлтсийн ор­логч дарга нь гэр бүлийн хамтаар га­даадад сурах 200 мянган ам.дол­ларын гэрээ байгуулсан гэх мэдээлэл бас гарсан. Энийг ял­гаж салгаж ойлгох хэрэгтэй. Өнөө­гийн удирдлагуудтай өм­нөх удирдлагын хийсэн аж­лыг хольж, сольж яриад байх юм. 

Нийгэмд санаатай бу­руу мэдээлэл цацсан байна. Ми­ний бие бүх тушаалуудыг үз­сэн. өмнөх удирдлага буюу Ч.Ган­зориг захирлын үед гар­гасан гэрээгээр өмнөх хүний нөө­цийн хэлтсээр ажиллаж бай­сан н.Мөнхболд түүний гэр­гий н.Наранчимэг мөн хүү­хэд нь гадаадад сурах гэ­рээ байгуулсан нь үнэн юм би­лээ. 

Өмнөх удирдлагын энэ асууд­лыг Ц.Даваацэрэн захи­рал эр­гэж хараад гэрээнд заасан үүр­гээ биелүүлээгүй гэж үзээд цу­­цалсан. Санаатай буруу та­шаа мэдээлэл өгөөд байгаа уч­раас бид шүүхэд хандана. 

-Үндсэн хөрөнгийн алдаг­далтай байгаа юу. Аудитын дүг­нэлт ямар байдлаар гар­сан юм бол? 

-Үндсэн хөрөнгийн алдагдал га­раагүй. Аудитын шалгалтын мэ­дээлэл хэвлэлээр гарсан. Ерөн­хий аудитын газар очиход бүг­дийг нь хэлнэ. Цех хэлтсүүд дээр аудитын шалгалтын дүнтэй холбогдуулж ажил зохиож бай­гаа. Өнгөрсөн жил хэдийгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэ­вийн явагдаж байгаа ч сан­хүүгийн байдал нэлээд хүн­дэрсэн байгаа. 

Энэ нь олон жил явж ирсэн ногдол ашиг, үйл ажиллагаатай холбоотой. Гэх­дээ үйлдвэрлэлийн үйл ажил­лагаа хэвийн явагдаж бай­на. Эдийн засгийн байдал ч хэвийн. Санхүү дээр асуудал гар­сан ч үйлдвэрлэлийн хэм­жээнд даван туулж чадаж бай­на. 

Энийг ажилчиддаа ойл­гуулж хэмнэлтийн бодлого хэ­­рэгжүүлж хэмнэлтийн бод­логоосоо бодитоор 29.1 тэрбум төг­рөгийн орлого олсон. Нийт хэмнэлтийн бодлогоороо 40 га­руй тэрбум төгрөгийн хэмнэлт гар­гасан. Эргээд ажилчиддаа цалин дээр нь нэмж оруулсан. Ажил­чид сэтгэл өндөр байгаа.

Зураг