Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гамшгаас хамгаалах талаар хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагуудтай видео хурал зохион байгуулж шүлхий өвчинтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй мэдээллийг сонссон юм.
Шүлхий өвчин гарсан гурван аймгийн халдварын голомтод Онцгой байдлын газар, хэлтсийн105 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Видео хурлын үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва шүлхий өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг чанд сахиулах, өвчний тархалтыг зогсоох, өвчнийг тархаахгүй байх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагуудад өгсөн.
Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж хил залгаа Дорнод, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн 13 сум, нийслэлийн зургаан дүүргийн хилийн заагуудад зорчигч тээврийн хэрэгслийг шалган бүртгэх товчоо, улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрийн уулзваруудад байнгын болон хөдөлгөөнт эргүүл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулан зорчигч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа.
Өнөөдрийн байдлаар нийт 264 цэгт 1247 хүн, 245 тээврийн хэрэгсэл буюу,
Түүнчлэн Шүлхий өвчин гарсан гурван аймгийн халдварын голомтод Онцгой байдлын газар, хэлтсээс давхардсан тоогоор 105 албан хаагч, 10 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|