Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн барьж буй “Буянт-Ухаа1” хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа бол хоёрдугаар ээлжний 1197 айлын орон сууц ирэх тавдугаар сард ашиглалтанд орно.
Төрийн оролцоотой учир энэ хорооллын байрны үнэ боломжийн хямд байх болов уу гэсэн иргэдийн хүлээлт бий.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд “Буянт Ухаа 1” хорооллын байр хэрхэн борлогдох болоод ямар үнэтэй зарагдах талаар мэдээлэл хийлээ.
Н.Алтанхуягийн мэдээлснээр тус хорооллын байрны метр/кв нь нэг сая хоёр зуун наян мянган төгрөгөөр борлогдох юм байна.
Н.Алтанхуягийн мэдээлснээр тус хорооллын байрны метр/кв нь нэг сая хоёр зуун наян мянган төгрөгөөр борлогдох юм байна.
Зах зээлийн ханшнаас доогуур зарагдах энэхүү хорооллыг гэхдээ хүссэн хүн бүхэн авах боломжгүй.
Засгийн газрын бодлогын хүрээнд гурван төрлийн иргэдэд энэхүү байрыг тодорхой шалгуурыг үндэслэж борлуулна.
Гурван төрлийн иргэн гэдэгт:
“Буянт Ухаа 1” хороололд байр авах иргэдэд тавигдах ЕРӨНХИЙ ЗУРГААН шаардлага:
Ерөнхий сайд дээрх ерөнхий шаардлагуудыг танилцууллаа. Харин яг хэзээнээс борлогдож эхлэх болоод нарийн журмыг эцэслээгүй байгаа билээ.
“Буянт Ухаа -1” хороололд ашиглалтад орсон байр 33-67 м/кв-ийн хэмжээтэй борлуулагдах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|