Шинэ "Нарантуул" энэ онд ашиглалтад орно
“Нарантуул” худалдааны төвийн шатсан байшингийн суурин дээр орчин үеийн хүнсний зах барихаар болжээ.
Өнгөрсөн наймдугаар сард тус худалдааны төвийн бөмбөгөр оройтой байшин шатсан. Захын удирдлагууд барилгын ажилдаа бэлтгэж газрыг нь цэвэрлэж, чөлөөлсөн байна.
Орчин үеийн жишгээр барих шинэ захын зураг төслийг “Нарантуул”-ын эзэн Ш.Сайхансамбуу бэлэн болгож, нийслэлийн архитекторт танилцуулжээ.
Ирэх дөрөвдүгээр сард цутгалтын ажлыг хийгээд, энэ ондоо багтаан барилгаа дуусгахаар шаргуу ажиллана.
Барилга барихдаа задгай захыг хаахгүй, хашаа татаж тусгаарлаад ажлаа явуулна.
Шинэ худалдааны төвд хуучин захад худалдаа хийж байсан хүмүүсийг юун түрүүнд оруулж, ажлын байраар хангана гэж захын удирдлагууд ярьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

