ХХБ дэлхийн алдарт зураач Ромеро Бриттотой байгуулсан гэрээгээ дахин сунгалаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХХБ 2021 онд Happy Art урсгалыг үндэслэгч, Бразилын алдарт зураач Ромеро Бриттогийн албан ёсны эрхтэй бүтээлийг картын загварт буулгаж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Түүнчлэн ХХБ-ны урилгаар хэдхэн хоногийн өмнө зураач Ромеро Бритто Монгол Улсад анх удаа зочлоод буцсан юм. Энэ хугацаандаа тэрээр Монголын өв соёлтой танилцаж, хойч ирээдүй болсон хүүхдүүдтэй уулзсанаас гадна ХХБ-тай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх стратеги түншлэлийн гэрээг байгууллаа.

Хамтын ажиллагааны он жилүүдэд ХХБ Visa картын Азийн түүхэн рекорд борлуулалтыг хийж, 300 гаруй мерчант өөрийн зардлаар оролцсон олон төрлийн урамшуулалт хөтөлбөрийг явуулж, харилцагчдынхаа амьдралын хэв маяг, хэмнэлийн нэгэн чухал хэсэг болтол бизнесийн экосистем бүрдүүлсэн билээ. Цаашлаад Бритто төсөлтэй хамтрах санал БНСУ-ын арав гаруй байгууллагаас ирсэн бөгөөд одоогоор таван байгууллагатай бид хамтран ажиллаж байна.

Ийнхүү таван жил үргэлжилсэн стратегийн гэрээ, хамтын ажиллагаа 10 жил үргэлжлэх болж, харилцагч хамтрагч нартаа илүү шинэлэг, өнгөлөг бүтээгдэхүүн үйлчилгээг дижиталтай хослуулан хүргэх юм.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.