Эрчим хүчний хэмнэлт, аюулгүй барилгын шинэ сонголт – “Евро Базальт” чулуун хөвөн дулаалга
Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шийдлийг дэмжих зорилгоор ТЭСО Групп “Евро Базальт” чулуун хөвөн дулаалгын материалын үйлдвэрийг ашиглалтад оруулж, бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлж эхэллээ.
Тус үйлдвэр нь Италийн Gamma Meccanica SpA компанийн Европ стандартад нийцсэн, бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Барилгын дээвэр, хана болон гадна фасадын зориулалттай 5–18 см зузаан, 160 кг/м³ хүртэлх нягтын сонголттойгоор жилд 16,000тн чулуун хөвөн дулаалгыг үйлдвэрлэж, захиалагчдад тогтвортой, тасралтгүй нийлүүлэх хүчин чадалтай.
“Евро Базальт” чулуун хөвөн дулаалга нь барилгын найдвартай байдал, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараах үндсэн давуу талуудтай. Үүнд:
- Галын аюулгүй байдлын А1 ангилалтай, гал дэмждэггүй
- Дуу болон дулаан тусгаарлах чадвар сайтай
- Ус, чийгийн нөлөөнд тэсвэртэй
- Чанарын үзүүлэлтүүд нь холбогдох шинжилгээгээр баталгаажсан
- Дээвэр, хана, гадна фасад зэрэг барилгын төрөл бүрийн хэсэгт ашиглах боломжтой
- Зузаан болон нягтын өргөн сонголттой
Чанарын шаардлага хангасан дулаалгын материалыг стандарт, технологийн дагуу зөв суурилуулснаар барилгын дулаан алдагдлыг мэдэгдэхүйц бууруулж, эрчим хүч болон түлшний зардлыг 50 хүртэл хувиар хэмнэх боломжтой.
Дулаан алдагдал багассанаар зөвхөн өрхийн болон байгууллагын ашиглалтын зардал буураад зогсохгүй түлшний хэрэглээ, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Иймээс “Евро Базальт” чулуун хөвөн нь барилгын өнөөгийн хэрэгцээг хангахын зэрэгцээ урт хугацааны үнэ цэн бүтээх, байгальд ээлтэй хөрөнгө оруулалт юм.
“Евро Базальт” ХХК нь барилгын төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч болон хамтран ажиллагч байгууллагуудын худалдан авалтыг дэмжих зорилгоор нийт үнийн дүнгийн 50 хүртэлх хувийг бартераар тооцох уян хатан нөхцөл санал болгож байна.
Бартерт дараах хөрөнгийг хүлээн авах боломжтой:
- Ашиглалтад орсон, улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууц
- 2016 оноос хойш үйлдвэрлэгдсэн, гаалийн бүрдүүлэлт, бичиг баримттай тээврийн хэрэгсэл
Энэхүү нөхцөл нь төслийн мөнгөн урсгалын ачааллыг бууруулж, шаардлагатай дулаалгын материалыг цаг алдалгүй татан авах боломжийг бүрдүүлнэ. Бартерын үнэлгээ, материалын тоо хэмжээ болон нийлүүлэлтийн нөхцөлийг төсөл бүрийн онцлогт нийцүүлэн борлуулалтын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөн шийдвэрлэх боломжтой.
Амины орон сууц, орон сууцны хотхон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, агуулах болон оффисын барилга зэрэг шинэ барилга, засвар шинэчлэлийн төсөлд дулаалгын материалыг зөв сонгох нь ашиглалтын нийт зардал, барилгын насжилт, тав тух болон аюулгүй байдалд шууд нөлөөлдөг. Иймд төслийнхөө:
- Дулаалах хэсгийн зориулалт
- Шаардлагатай зузаан, нягт
- Материалын нийт тоо хэмжээ
- Нийлүүлэлтийн хугацаа
- Төлбөр болон бартерын боломж зэрэг мэдээллийг "Евро Базальт"-ын борлуулалтын багтай хуваалцаж, хэрэгцээндээ нийцсэн бүтээгдэхүүний сонголт, тоо хэмжээ болон худалдан авалтын нөхцөлийн талаар мэргэжлийн зөвлөгөө аваарай.
“Евро Базальт” чулуун хөвөн дулаалгын материалыг дараах цэгүүдээс худалдан авах боломжтой:
- Сонсголонгийн гүүр - “Барилгачин” худалдааны төв
- Гурвалжин барилгын захын урд - СТТ барилгын материалын төв
- 100 айл - “Стандарт” төв
- Цайз захын урд - “Хур” барилгын материалын дэлгүүр
- 61-ийн гарам - “Евро Базальт” үйлдвэрийн борлуулалтын цэг
“Евро Базальт” ХХК нь дотоодын барилгын салбарт чанартай, аюулгүй, эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын материалыг тогтвортой нийлүүлэхийг зорьж байна.
Барилгынхаа дулаалгаас бүү хэмнэ - ирээдүйн эрчим хүчний зардлаа хэмнэе.
Холбоо барих:
Утас: 7700-2224
Сошиал хаяг: Euro Basalt
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
