Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийн төлөвүүд
2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2026 оны наймдугаар сарын 17-ны 09:00 цагаас наймдугаар сарын 28-ны 23:59 цаг хүртэл “E-Mongolia” системээр зохион байгуулагдаж байна.
Бүртгэлийн явцад дараах төлөвүүд цахим системд гарч ирэх бөгөөд утга агуулга, шийдвэрлэх арга замыг Боловсролын Яамнаас тайлбарласныг хүргэе. Тухайлбал та хүүхдээ бүртгүүлэхээр E-Mongolia системд хандахад "Хамран сургах тойрог тодорхойгүй" гэж гарвал шилжилт хөдөлгөөн хийсний улмаас хамран сургах тойргийн сургууль тодорхойгүй байгаа тул маргааш өдрийнх нь 13:00 цагаас хойш дахин хандах шаардлагатай гэсэн үг юм. Хэрэв "Түр түдгэлзүүлсэн" гэж байвал хамран сургах тухайн тойргийн сургуулийнхаа элсэлтийн комисст хандах ёстой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
