Увс аймгийн гурван сумын 12,000 орчим га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж гүйцэтгэжээ
Хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гурван суманд хийж гүйцэтгэсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас зохион байгуулан, орчны бүсийнхээ гурван суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэсэн байна.
Тус ажлыг Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг хамгаалалтын захиргаа, Өндөрхангай сум дахь сум дундын ойн анги, Хан хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын байгаль орчны тасгийн албан хаагчид, мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


