Говийн ингэний сүүг дэлхийн тавцанд: “Mongolian Camel” брэнд ба COP17

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ТЭСО Группийн салбар компани “Милко” ХХК үндэсний “Mongolian Camel” брэндээрээ 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д оролцоно.

“Уламжлалыг шинэчилнэ” уриатай “Милко” ХХК 2020 оноос Өмнөговь аймгийн малчин өрхүүдээс ингэний сүүг чанар, аюулгүй байдлын шаардлагын дагуу татан авч, Монголын уламжлалт ингэний хоормогийг орчин үеийн үйлдвэрлэл, хөргөлт, ложистикийн шийдэлтэй хослуулан хөгжүүлж ирсэн.

Ингэний сүү нь саалийн дараа ойролцоогоор +30°C температуртай байдаг. Сүүний шинэлэг чанар, шим тэжээлийг хадгалах хамгийн чухал алхам нь саалийн дараах хөргөлт бөгөөд “Mongolian Camel” брэндийн түүхий эдийн системээр сүүг 20 минутын дотор +30°C-аас +5°C хүртэл хөргөх технологийн шийдлийг ашигладаг. Ийнхүү говийн алслагдсан бүсээс түүхий эдийг чанарыг нь хадгалан үйлдвэрт хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.

зураг
 

Энэхүү төсөл нь говийн малчин өрхүүдэд тогтвортой зах зээл бий болгож, орон нутгийн түүхий эдэд нэмүү өртөг шингээх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Үүний хүрээнд сүү татан авалт, хөргөлтийн дэд бүтэц, хоршоолол, жишиг фермийн загварыг үе шаттайгаар хөгжүүлж, малчин–түүхий эд–технологи–үйлдвэрлэл–зах зээл гэсэн тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход анхаарч байна.

COP17 нь цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар, орон нутгийн иргэдийн амьжиргааг хамгаалах зэрэг асуудлыг дэлхийн түвшинд хэлэлцэх чухал талбар юм.

Энэ хүрээнд “Mongolian Camel” брэндийн оролцоо нь Монголын говийн онцлогт тулгуурласан хувийн хэвшлийн тогтвортой хөгжлийн шийдлийг олон улсын оролцогчдод танилцуулах боломж болж байна. Ингэний сүүг эцсийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхийн зэрэгцээ малчдад тогтвортой орлого, орон нутагт нэмүү өртөг, түүхий эдийн тогтвортой зах зээл бий болгож буй нь төслийн гол үнэ цэн юм.

зураг
 

“Говийн малчинд тогтвортой орлого, хэрэглэгчдэд үндэсний нэмүү өртөг, бэлчээрт хариуцлагатай менежмент — энэ гурвыг нэг үнэ цэнийн сүлжээнд холбохыг бид зорьж байна.”

Ийнхүү Монголын уламжлалт өв соёл, малчдын хөдөлмөр, орчин үеийн технологи, хариуцлагатай үйлдвэрлэлийг нэгтгэсэн “Mongolian Camel” брэнд нь ингэний сүү, хоормогоор дамжуулан Монголын үнэ цэнийг дэлхийн тавцанд таниулахаар ажиллаж байна.

“Mongolian Camel” – Говийн шимт хоормог.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.