Голомт банк байгаль хамгаалал, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр Монголын байгалийн өв сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

Голомт банк байгаль хамгаалал, биологийн олон янз байдал, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр Монголын байгалийн өв сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулагдсан Өндөр түвшний Тогтвортой санхүүжилтийн форумын үеэр боллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд биологийн олон янз байдлын үнэ цэнийг хадгалан хамгаалах, байгаль хамгааллын тогтвортой менежментийг нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилтийн шинэ механизмыг хамтран хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглахад чиглэсэн ногоон эдийн засгийн шинэ бүтээгдэхүүн хамтран хөгжүүлэх боломжийг судлах юм.

Түүнчлэн Голомт банк байгаль орчинд нөлөөлөх эрсдэлийг санхүүгийн шийдвэр гаргалтад тусгах чиглэлээр хамтран ажиллаж, биологийн олон янз байдлын эрсдэлийг нарийвчлан тооцох аргачлал нэвтрүүлэх, чадавх бэхжүүлэхээр зорьж байна. Мөн байгаль хамгаалалд банк, санхүүгийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй хэрэглээг дэмжих зорилгоор “Nature” виртуал карт гаргаж байна. Энэхүү картаар дамжуулан картын хураамжийн орлогын 80 хувийг Монголын байгалийн өв санд хандивлаж, Монгол Улсын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай болон байгалийн дурсгалт газруудыг хамгаалах үйлсэд бодитой хувь нэмэр оруулах юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үед хүртээх нөхцөлийг бүрдүүлэх, хүний амьдралын чанарыг сайжруулах” зорилтын хүрээнд хэрэгжиж байна. Цаашлаад энэхүү түншлэл нь байгаль хамгааллын санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, санхүүгийн салбарын оролцоог өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг бодит, хэмжигдэхүйц үр дүнд чиглүүлэх чухал алхам боллоо.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.