Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхлэв

ikon.mn
0 минутын өмнө
ikon.mn

“BGM Asset Management” ХОМК нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох “Future Tech Innovation” (FTI) ETF албан ёсоор өнөөдөр (2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр) нэвтрүүлж, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. 

зураг
 

FTI ETF-ийг зах зээлд нэвтрүүлэх үйл ажиллагааг “Апекс Капитал ҮЦК” ХХК, “Голомт Капитал ҮЦК” ХХК, “Таван Богд Капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК үнэт цаасны компаниуд мэргэжлийн оролцогчоор хамтран ажиллалаа.

зураг
 

Иргэд, хөрөнгө оруулагчид дэлхийн 800 гаруй компаниудыг нэгтгэсэн FTI ETF нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржээс худалдан авч дэлхийн тэргүүлэх компаниудад хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж буйгаар онцлог бүтээгдэхүүн юм. Мөн FTI ETF-ийн багцын бүтцийг тогтмол хянаж, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан дахин тэнцвэржүүлэх (rebalancing) механизмаар удирддаг.

Ингэснээр хөрөнгө оруулагч нь багцад багтсан үнэт цаас бүрийг тусад нь сонгон судалж, арилжаалах шаардлагагүй бөгөөд мэргэжлийн удирдлагын дор төрөлжсөн багцад хөрөнгө оруулах боломжтой юм.

зураг
 

Хөрөнгө оруулагчид FTI ETF-ийн нэгжийг өөрийн харилцдаг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны компаниудаар дамжуулан Монголын хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээлийн арилжаанаас худалдан авах боломжтой.

Арилжааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.etf.mn цахим хуудаснаас авах боломжтой.

 

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж