Архидан согтуурсан үедээ нэгнийгээ хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоосон талаар ЦЕГ-аас мэдээллээ. 

Тодруулбал цагдаагийн байгууллагад “Хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 59 настай, эрэгтэй хамт архидан согтуурч байсан 57 настай, эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин зугтсан байсныг цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээллээ. 

Энэ оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 18.7 хувь буюу 5,091 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

Иймд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөв.