ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-ын үр дүнг танилцуулна
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
10:30 цагт УИХ-ын гишүүн О.Номинчимэг цаг үеийн ноцтой асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Тамхины тухай хуулийн төсөлтэй холбоотой бүх төрлийн тамхины татвар, үнийн өсөлтийн талаар Ардчилсан намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв нар мэдээлэл өгнө.
12:00 цагт Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аян зохион байгуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлнэ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хурлын танхимд
11:30 цагт “БҮХ ТӨРЛИЙН ТАМХИ ХОРТОЙ” хэвлэлийн бага хурал болно. Хуралд НЭМҮТ-ийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Нямсүрэн, ЭМДМА дарга С.Гэрэлмаа, СЭМҮТ-ийн дэд захирал Н.Алтанзул, А/У-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү, судлаач Л.Дэлгэрзул нар оролцоно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Засгийн газарт шаардлага хүргүүлж буй талаар уул уурхай, тээврийн салбарынхан мэдэгдэл хийнэ.
12:00 цагт Оюутолгойн баяжмалын зам хаасан асуудлаар иргэдийн төлөөлөл мэдээлэл өгнө.
15:00 цагт “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-ын үр дүнг танилцуулна.
Новател зочид буудалд
14:00 цагт Улаанбаатар Их Дуулгын хэвлэлийн бага хурал болно.
Тэнгис кино театрт
18:30 цагт Ноорог-ийн 2024 оны УИХ-ын сонгуулийг баримтжуулан авч үлдсэн “18 хоног” баримтат киноны талаарх хэвлэлийн бага хурал болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

