Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан UB Robot тэмцээнд 83 сургуулийн 700 орчим сурагч оролцжээ
Ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “UB Robot Challenge-2026” тэмцээнд 83 сургуулийн 700 орчим сурагч оролцож, 14 төрөлд мэдлэг, ур чадвараа сорьжээ.
Тус тэмцээн нь өсвөр насны хүүхдүүдэд технологийн суурь мэдлэг олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой байна.
Энэ тухай Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлээс шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжиж, хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудад жил бүр роботын тоног төхөөрөмжийг үе шаттай нийлүүлдэг юм. Ингэснээр инженер, технологийн чиглэлд сонирхолтой сурагчид уг тэмцээнд оролцож, цаашид Ази тив болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж нээгдэнэ” гэлээ.
Гурав дахь жилдээ Нийслэлийн Бизнес, инновацын газар, Боловсролын газар болон Монголын Роботын боловсролын нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа “UB Robot Challenge - 2026” тэмцээний төрлүүд:
- Уралдааны робот
- Цагаан шугам дагадаг робот /ахисан түвшин/
- Цагаан шугам дагадаг робот /6-12-р анги/
- Lego шугам дагадаг /6-10-р анги/
- Тулааны робот
- Сумо робот /радио удирдлагатай 3 кг/
- Сумо робот /автомат удирдлагатай 3 кг/
- Мини сумо робот /автомат удирдлагатай 500 гр/
- Мини сумо робот /радио удирдлагатай 500 гр/
- Лего сумо робот /автомат 1 кг, 6-10-р анги/
- Микролион сумо робот /радио удирдлагатай, микролион сет, 2-5-р анги/
- Микролион хөлбөмбөг тоглодог роботууд /радио удирдлагатай 2 робот, микролион сет, 2-5-р анги/
- Америк хөлбөмбөг тоглодог роботууд /радио удирдлагатай 3 робот, 3 кг/
- Даалгавар гүйцэтгэх робот
- Lego unknown /2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг, 6-10-р анги/
- Дроны төрөл /радио удирдлагатай/
- Дроны төрөл /автомат/
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





