Мягмар гарагийн шөнө ОХУ-ын нийслэл Москва хотын төвд үл мэдэгдэх этгээд цагдаагийн эргүүлийн автомашины хажууд бөмбөг дэлбэлсний улмаас өөрөө нэг цагдаагийн албан хаагчийн хамт амь үрэгджээ.
Өөр хоёр цагдаагийн офицер энэ дэлбэрэлтийн улмаас шархадсан тухай Оросын дотоод хэргийн яам мэдээлсэн байна.
Шөнө дунд өнгөрснөөс хойш хэдхэн минутын дараа Савеловский төмөр замын өртөөний ойролцоо уг халдлага гарчээ.
ОХУ-ын мөрдөн байцаах хороо халдлагын мөрөөр шалгаж эхэлснээ мэдэгдсэн ч хэн үйлдсэн, ямар сэдэлтэй байсан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.
Энэхүү халдлага нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөрш Украины нутаг дэвсгэрт халдан довтлох тушаалыг зэвсэгт хүчиндээ өгснөөс хойш яг дөрвөн жилийн дараа гарчээ.
Дайны турш ОХУ-ын нутаг дэвсгэр дээр Оросын армийн өндөр албан тушаалтнуудын амь насанд халдсан, халдахыг завдсан хэрэг хэд хэдэн удаа гарч байв.
Энэ сарын эхээр Оросын цэргийн тагнуулын албаны генерал Москва дахь гэрийнхээ ойролцоо олон удаа буудуулан хүнд шархадсан юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!